Туул гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 57:
 
==Экологийн бохирдол==
2013 оны дөрөвдүгээр сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр Туул голын энэТуул-Сонгино ба Туул-Хадан хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна. Тодорхой хэлбэл, Туул голын ус Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л-т хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.
 
Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд гарав. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туул голын энэ хэсэгт ус маш их бохирдолттой нь батлагдсан байна.