Туул гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Анги давхардсныг арилгав. Монгол орны гол мөрөн нь өөрөө Гол мөрөн дотор ангилагддаг.
No edit summary
Мөр 22:
| right_tribs =
}}
'''Туул гол''' нь [[Монгол улс]]ын төв, хойд хэсгээр урсах гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840км<sup>2</sup>. [[Хэнтий]], [[Төв]], [[Сэлэнгэ]] аймаг болон [[Улаанбаатар]] хотын нутгаар урсан өнгөрнө. Сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2’799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.
 
[[Хэнтийн нуруу]]н дахь [[Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор]]т багтах [[Хагийн хар нуур]]аас эх авч, нийслэл [[Улаанбаатар]] хотын урд хэсгээр урсч өнгөрөн [[Орхон гол]]д цутгана. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлдөнө.
 
==Орон нутгийг дамжих хүрээ==
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж байна. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь, Төв аймгийн газар нутгийн 39.8 хувь, Булган аймгийн 20.8 хувь, Өвөрхангай аймгийн 6.0 хувь, Архангай аймгийн 4.4 хувь, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь нь хамрагдаж байна.
 
==Ургамал==
Хэнтийн нурууны чийглэг сэрүүн уур амьсгал, өндрийн бүс бүслүүр, говь, тал хээрийн бүсийн ялгаагаар ургамлын бүрхэвч өндөр уулнаас нам хотос хүртэл нилээд ялгаатай бүрэлдэн тогтсон ба ургамлын бүтэц бүрэлдэхүүн Хангайн бүсэд баялаг, тал хээрт ядмаг байдаг байна. Сав газар нь тундрын, ойн, хээрийн, нугын хэв шинжийн ургамалшилттай.
Сав газрын 30 орчим хувийг уулын ойт хээрийн ургамал, 20 гаруй хувийг хээр, хуурай хээрийн ургамал тус тус эзэлдэг.
 
==Амьтан==
Туул голын сав газар нь уулын тайга, ойт хээр, хээрийн гурван бүсийг дамнан тогтсон учраас тус сав газар дахь амьтны аймаг нь эдгээр байгалийн бүсийн амьтны аймгийн тархалтын ерөнхий онцлогийг хадгалдаг.
 
Нөгөө талаар амьтны аймгийн тархалтын байгалийн онцлог ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаагаас түүнийг илүү нарийвчлалтай авч үзэхэд хүргэдэг ба тус сав газрын нийт нутаг дэвсгэрийн 82.8 хувийг хээрийн бүс, 11.8 хувийг ойт хээрийн бүс, 5.4хувийг уулын тайга эзэлдэг.
 
Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна.
 
==Цаг агаар==
Туул голын сав газар далайн түвшнээс харьцангуй өндөр өргөгдсөн, далай тэнгисээс алслагдсан, эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн тул бичил масштабын хувьд өөрийн онцлогтой бөгөөд түүний уур амьсгалын онцлог шинжийг авч үзвэл өдөр, шөнийн агаарын температурын ялгаа их, хүйтний улирал харьцангуй урт үргэлжилдэг бөгөөд тогтуун, харин зун богино, хур тунадасны ихэнх хувь энэ улиралд орох бөгөөд голдуу агаарын тогтворгүйшлээс үүдэх конвекциос гаралтай байдаг.
 
Зуны улиралд эх газрын дулаан хуурай агаар зонхилдог. Иймээс орох хур тунадас ихэнхдээ аадар шинжтэй байдаг. Намар хур тунадас багасаж, цочир хүйтрэлт 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр ажиглагдан 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр өвлийн нөхцөлдөө шилжин ордог.
 
Тэрэлжээс Улаанбаатарын хооронд жилийн агаарын дундаж температур – 3.30С – 0.40С -аар хэлбэлздэг байхад Улаанбаатар хотоос Орхон Туулын бэлчир хүртэл – 0.40С -1.10С-аар хэлбэлздэг байна.
 
Хамгийн хүйтэн сар бол 1 дүгээр сар бөгөөд энэ үед Азийн эсрэг-циклоны хөгжил дээд цэгтээ хүрнэ. Түүний сарын дундаж температур Тэрэлж, Улаанбаатар орчимд -21.60С, Буянт-Ухаа орчимд -25.20С, Лүнд -25.70С, Эрдэнэсантад -17.80С, Гурванбулагт -19.00С, Орхон Туулын бэлчирт -24.80С байгаа бөгөөд хамгийн дулаан 7 дугаар сард Тэрэлжийн орчимд 13.00С, харин Зуунмодод 18.70С, Эрдэнэсантад 17.5, 0С, Гурванбулагт -19.00С, Орхон Туулын бэлчирт 19.30С байна.
 
===Агаарын температур===
Дэлхийн уур амьсгалын дулааралт Монгол нутагт, түүний дотор Туул голын сав газарт ч эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 шахам жилд энэ сав газрын агаарын дундаж температур 2.00С-аар дулаарсан байна. Дэлхийн уур амьсгалын дулааралтаар халуун өдрийн давтагдал нэмэгдэхийн хэрээр агаарын хамгийн өндөр температур сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон байна.
 
===Хур тунадас===
Туул голын сав газар Монголдоо ихээхэн чийглэг уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр нь 200-400 мм орчим байдаг. Өндөр уулын буюу гол мөрний урсац бүрдэх бүсэд 350 мм-ээс их хур тунадас жилд ордог бөгөөд хур тунадасны 85-90 орчим хувь нь жилийн дулаан улиралд унадаг, хүйтэн улиралд хур тунадас тун бага ордог байдал харагдана.
 
 
==Экологийн бохирдол==
Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байгаа билээ. Энэ нэг 1-рт түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн/тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ 2-рт 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон/ахмад үеийнхний дурсамжаар сал, завь урсдаг байсан//. 3-рт Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна [[Заамар сум|Заамар]] дахь [[алт олборлолт]] 4-рт үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 6-рт нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.