Кабул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 32:
Монголд '''Кабу́л''' гэдэг, харин тухайн нутгийнхан '''Ка́бэл''' гэж хэлдэг хот бол [[Афган улс]] (Афганистан)-ын [[нийслэл]], мөн улсын хамгийн том, цаашилвал дэлхийд 64-р том гэж зүйрлэгдсэн [[хот]] юм. Засаг захиргааны хуваариар улс доторх [[Кабул аймаг|Кабул аймгийн]] төв, түүний 15 хошууны нэг болдог бөгөөд өөрөө 18 дүүрэгт хуваагддаг. 275 км² дэвсгэр газартай.
 
Кабул 3500 жилийн өмнөөс хүн суурьшсан урт түүхтэй. [[Их Могол улс|Могол улсыг]] байгуулахын даваан дээр 1504–1526 онд [[Бабур]] энд сууж байв. 1747 онд [[Дурраны улс]]ын мэдэлд орж, 1776 онд Дурраны [[Тимур шах]]ын зарлигаар нийслэл болсноос хойш тэр хэвээр өнөөдөртэй золгожээ.<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/7798/Afghanistan/21392/Last-Afghan-empire "Last Afghan empire"]</ref> Дайн самууны хөлд нэрвэгдэж, агаараас бөмбөгдүүлж хүртэлч үзсэн.
 
Кабул 2012 онд 3,289,000 оршин суугчтай байсан.<ref>[http://cso.gov.af/Content/files/Population%20of%20Kabul%20City%20by%20District%20and%20Sex.pdf Afghanistan Statistical Yearbook 2012/13] </ref> Үүнээс 27 хувийг [[тажик үндэстэн|тажик]], 25 хувийг [[хазара|хазаар]], мөн 25 хувийг [[паштун үндэстэн|паштун]], 2 хувийг [[узбек үндэстэн|узбек]], 1 хувийг [[балуч|балуч]] гээд [[иран угсаатан|иран]] болон [[түрэг угсаатан|түрэг]] угсааны ард түмэн бүрдүүлжээ. Энэ олон хэлтэн [[Перс хэл|дари]] буюу [[Перс хэл|Афганы перс]] хэлээр санаа бодол нэвтрэлцэх юм.<ref>[http://www.indybay.org/newsitems/2006/05/30/18259841.php "Kabul under Curfew after Anti-US, anti-Karzai Riots"]</ref> Ихэнх нь [[Ислам|лалын]] шашны [[ислам|сунна]] ёсийг дагадаг.