"Хархорум"-ны өөр хувилбарууд

Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ.
 
XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр нь Орос дахь "[[Алтан Орд]]", [[Иран]] дахь "[[Ил Хан]]" буюу анхны хааны нь нэрээр алдаршсан "[[Ил Хан|Хүлэгүгийн улс]]" [[Дундад Ази]] дахь "[[Цагадайн улс]]" хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын "[[Юан гүрэн|Юан улс]]" зэрэг болно. Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт орших [[Бат Ханхан|Батын]] [[Сарай]], [[Бэрх]]ийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын төв [[Тибриз]] мөн Цагадайн улсын нутаг Ферганд Андижан, мөн [[Бээжин]], [[Багдад]], [[Бухар]], [[Самарканд]] зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гүрнийг Хархорум хотод төвлөрөн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ.
 
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот [[Ази]]-[[Европ]], [[Араб]] дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна.
2,469

edits