Иоханн Вольфганг фон Гёте: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 18:
Гёте өөрийн дотны нөхөр Эккермандаа "Амьдрал байнга хөгжиж, хүмүүс хоорондын харилцаа 50 жил тутам солигдож байдаг. 1800 онд үлгэр жишээ юм шиг санагдаж байсан ёс дэглэм 1850 он гэхэд сөнөж сүйрэхдээ тулж, түүхэн хөгжилд саад болоод ирнэ" гэж ярьж байжээ.
 
Чухам энэ л итгэл үнэмшлээ түүнийг алдаршуулсан анхны том зохиол болох ''Гец фон Берлихинген'' (1773) эмгэнэлт жүжигтээ XVI зууны үед германд гарсан Тариачнытариачны дайны тухай сэдвээр дам үзүүлсэн байна.
 
Жүжгийн гол баатраар нь дураар авирлагч харгис эздийн эсрэг босож тэмцсэн тариачны бослогын удирдагч, "Төмөр нударга" хочтой рыцарь Гец фон Берлихинген хэмээх домогт түүхэн хүн гарч байдаг. Гэвч Гёте түүхэн баримтаас санаа сэдэл авч өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Жүжигт бослого гаргасан тариачдын тэмцэл дарагдаж Гец шархдаж шоронд орно. Өөд болохынхоо өмнө түүний амнаас "Юу гээчийн сайхан агаар вэ? Эрх чөлөө!" гэсэн үгс гарч ирнэ. Энэ эмгэнэлт жүжиг "Гец ээ, хойч үе чинь чамайг мартвал гутамшиг тэр" гэсэн хатуу үгээр дуусдаг.