Мандухай сэцэн хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 97:
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.
 
1482 оны хар бар жил 34 настай Мандухай сэцэн хатан ба 19 настай Батмөнх даян хаан хоёрын дундаас хоёр ихэр хүү төрсөн нь [[Төрболд]], [[Улсболд]] болой. Энэхүү нас жил нь янз бүрийн бичиг баримтад мушгин гуйвуулсан эсвэл ихэд буруу зөрүү тэмдэглэгдсэн байдаг тул ийнхүү онцлов.
 
1484 оны хөх луу жил Төрөлт гүнж, [[Барсболд]] жонон хоёр ихэр төрөв.
 
1487 оны улаагчин хонь жил Арцболд[[Арсболд]] төрөв.
 
1490 оны цагаан нохой жил дөрвөн Ойрадуудын төрийг самууруулах үйлдэл хурцадсан тул, Мандухай сэцэн хатан хөл хүнд байсан боловч дөрвөн Ойрадыг дахин дайлж нэгмөсөн дарж авав.
Тэрхүү дайны талбарт Мандухай хатнаас [[Алчболд]], [[Очирболд]] хоёр ихэр төржээ.
 
Ийнхүү мөрөөдөлөө биелүүлэх мэт их хааны ордны өмнө залбирч байсанчлан яг долоон хүү, нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, [[Барсболд]], [[Арсболд]], [[Ачиболд]], [[Очирболд]], [[Арболд]] нэмээх долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ.
 
Түүний Улсболд хүү баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвүүн тус тус [[Урианхай]] түмэн, [[Цахар]] түмэн, [[Халх]] түмэн, [[Ордос]] түмэн, [[Түмэд]] түмэн, Еншөөбү[[Юншээбү]] түмний ноён болов. Барсболд хүү нь ихэд ухаантай байсан учраас жонон болгожээ.
 
== Үзэл бодол, бүтээсэн үйл ==
Мөр 114:
Монголын томоохон ноёдын дунд Их Монгол улсыг алтан ургийнхан удирдаж чадахгүй хагарган буталж байна гэсэн үзэл ихээр дэлгэрч Эсэн хааны үед алтан ургийнхныг хоморголон устгаж байжээ. Тэр үеэр Мандухай сэцэн хатан төрсөн ба Их Монголын төрийг их хааны удам Алтан ургийнхан л удирдан захирч чадна, өөр хэн ч нэгтгэн залж чадахгүй хэмээн үзэж амь биеэрээ тасарч байсан алтан ургийг сэлбэн, оюун ухаанаараа төр улсыг төвхнүүлсэн гайхамшигт монгол эмэгтэй байлаа. Тэрээр Чингис хааны сургааль үзэл бодлыг бат баримталдаг байсан байна.
100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан дотоодын хямрал, дайн тулалдааныг зогсоож, энх тайвныг цогцлоохын тулд Мандухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм.
Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын[[Ойрад]]ын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдаж эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. Мөн [[Мин (Хятад) улсыгулс]]ыг цэрэглэн довтолж, цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч энхийн гэрээ байгуулсан байна.
 
Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан: