Сүхбаатар аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 58:
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь [[1921]] оноос өмнө [[Халх]]ын [[Сэцэн хан аймаг|Сэцэн хан аймгийн]] [[Чин ван хошуу]], [[Далай ван хошуу]], [[Ёст бэйс хошуу]], [[Эрх гүн хошуу]], [[Хурц засаг хошуу]], [[Егүзэр хутагтын шавь хошуу]] гэсэн 6 хошууны нутаг, [[1931]] онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд [[Хэнтий]], [[Дорнод]] аймагт харъяалагдаж байлаа.
 
[[1940]]-[[1942]] оны засаг захиргааны өөрчлөлтөөр [[1942]] онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.
 
Улсын бага хурлын [[1943]] оны [[2 сарын 20]]-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин [[Дамдины Сүхбаатар|Сүхбаатарын]] нэрэмжит болгож "Сүхбаатар аймаг" гэж нэрлэх болсон юм. Мөн ондоо аймгийн төвийг [[Баруун-Урт гол]]ын дэргэд шилжүүлэн суурьшуулж "[[Баруун-Урт]]" гэж нэрлэсэн ажээ.
 
== Газар усан==