"Монголын гайхамшигт соёл"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Хуудас үүсгэв: "1. 2003 оны 11 дүгээр сарын 7-нд ЮНЕСКО “Монголын Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг Хүн ...")
 
 
 
2.Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны ХӨндийн СоЁлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Орхон голын ай савд орших энэхүү дурсгалт газар бол өнө эртнээс хүмүүн заяатан ариун дагшин байгаль, амьтан хүнээ дээдлэн, мал сүргээ адгуулан аж төрөхдөө үеэс үед уламжлан хөгжүүлж ирсэн нүүдлийн өвөрмөц соёл иргэншлийн үнэнхүү голомт нутаг бөлгөө. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм.
[[Ангилал:Монголын түүх]]
Anonymous user