Монголчууд Солонгосыг эзэлсэн нь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
Монголын цэрэг арми солонгосын хойгийн төв Чунгжу хүрсэн хэдий ч Жи ван сү-гээр удирдуулсан арми тэдний эсрэг үхэн хатан тулалдаж дайралтыг нь зогсоож чадсан байна.Энэ тулалдааны дараа Гүрёод монголын эсрэг дахин тулалдах хүч байхгүй байсан учир монголтой найрамдахыг хүссэн бөгөөд монголчууд тэднээс 10,000 халиуны арьс , 20,000 морь, 10,000 торго даавуу, 1,000,000 цэргийн хувцас мөн тооны хүүхэд эмэгтэйчүүдийг монголын эзэнт гүрэнд зарц боол болгон өгөхийг шаарджээ. 1232 оны хавар Сартай жанжин цэргийн гол хүчээ умард зүг эргүүлэн татсан бөгөөд Гүрёод түүний 72 монгол цэргийн ноёд түшмэлүүд баруун хойд зүгийн өөр олон овог аймгуудын довтлогооноос Гүрёог ийн амар амгалан байдлыг хамгаалах нэрээр үлдсэн байна.
1232 онд Чое ү хаан Кожоныг түшиглэн түүний ахмад сайд түшмэдүүдэд зарлиг гаргуулан хаант улсынхаа хамгийн их хүн амтай Гайсоны хүн амыг Сонгдо – с Гангва аралын Гяёнгги хавцал руу нүүлгэж, тэнд монголчуудын аюул заналаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор хэрэм цайз барихаар бэлтгэж эхэлсэн байна. Чое ү монголчуудын далайгаас эмээдэг гол сул талыг нь ашигласан байна.Улсын удирдлагууд нь Гангва арал руу байнга энгийн болон ачааны усан онгоцоор цэргүүдийг илгээдэг байжээ. Кожон хаан гэнэт арал дээрх дэн буудлыг нүүлгэн энгийн нүүдэлчдийн орогнох газар хэмээн уулын хавцалд эсвэл арлын ойр эргээс зайдуу байрлуулахыг тушаав.Гангва арал нь өөрөө бат бөх хамгаалттай цайз шиг газар байжээ.Харин Монголчууд тэдний нүүхийг нь эсэргүүцэн тэр даруй хөлөг онгоцоо усанд тавин 2дохь довтолгооноо эхлүүлсэн байна. Монголын арми Пёнгян-аас Монголын армид урвагч ХонБоквон-оор удирдуулан хойд солонгосыг түрэмгийлэн эзлэв. Тэд цааш өмнөд хойг рүү хүрсэн хэдий ч Гангва аралыг хүчээр эзлэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж арлаас хэдхэн милийн наана Гванжү –д байрлаж байв. Гэвч Сартай жанжинг Ким юн ху гэгч хороож, Ёнгиний ойролцоо бослого гарган монголчууд цэргээ дахин хойш татсан байна. Тулаан болгонд нэгээс хоёр монгол удирдагчууд алагдаж байв.1235 онд Монголчуудын эхэлсэн аян дайн нь Жеолла- н муж, Гүёнгсанг-н хавь газрыг сүйтгэсэн. Тэгсэн хэдий ч цэргийн бус эсэргүүцэл тэмцлүүд хүчирхэгжиж Гангва цайзыг хүчтэй болгож бэхжүүлэхийг оролдож байжээ.Гүрёо онцгой ялалтууд олж авсан боловч Гүрёо цэрэг ба үнэнч шударга армийн довтолгоог сөрж зогсож чадахгүй байсан юм.1232 оны турш Гожон хаан дайсныхаа халдлага довтолгооныг үгүй болгосон хэмээн 1236 онд солонгос даяараа том найр наадам хийхийг зарлигджээ. Буддын шашны сүм хийдийг барьж, 15 жил 81,000 ном судрыг тайрдсан дээр сийлж цуглуулан тэр өдрөөс хайрлан шүтэж эхэлжээ. Монголчууд Гангва арлыг эзлэх чадахгүй байсан учраас Гүрёогийн энгийн иргэдийн гэр оронг нь шатааж энгийн иргэд олноор өлбөрч үхэж байжээ. Гэвч зарим цайзууд эцэстээ бууж өгсөн ба Монголчуудыг өөдөөс эсэргүүцсэн хүн бүрийг тэд шууд цаазладаг байв.1238 онд Гүрёо зөөлөрч найрамдахыг хүсчээ.Монголчууд Гүрёогийн гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч Гүрёотой арилжаа наймаа хийхээр болж их цэргээ татан барьцааны хүмүүсийг суллаж явуулжээ.
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Дайнууд]]
[[Ангилал:Монголчуудын дайнууд]]