"Монгол цэрэг"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Хуудас үүсгэв: "Дундад зууны үед байсан монголын морьт цэрэг юм. Уугуул морьт цэрэг нь аравтын системээр з...")
 
No edit summary
Дундад зууны үед байсан монголын морьт цэрэг юм. Уугуул морьт цэрэг нь аравтын системээр зохион байгуулагддаг бөгөөд дотроо зэвсэглэлийн байдлаасаа болоод хүнд ба хөнгөн морьт цэрэг болж хуваагддаг байжээ. Монгол цэргийн ялалт хийж чаддаг чадвар нь цэргийн захирагч нарын тугаар болон дуут дохиогоор өгсөн дуут дохионы дагуу давших, ухрах тулалдааныг хийдэг бөгөөд захирагчаа хамгаалж хамтран аравт, зуут дотроо алгадсан , шархадсан цэргээ дайсны гарт үлдээлгүй авч гардаг байжээ. Тулалдааны үед нөхөртөө тусламж үзүүлээгүй цэрэгт хатуу шийтгэл үзүүлдэг байсан байна. Энэ бүхэн нь монголын цэрэгт хатуу сахилга барьж байсан бөгөөд тулалдааны үед бие биеэ туслан дэмжиж тулалдах ёстой гэдгийг цэргийн журмаар ойлгуулж чадсан байжээ.
Монгол цэргийн тулалдах чадвар нь төрөхөөс эхлэн сурсан морь унах, нум сум харвах чадвартөай байсан төдийгүй хамт олноороо байлдах нэг нь нөгөөдөө туслах чадвартай байсанд гол нь оршиж байжээ. Монгол цэрэг нь тулалдааны үед хүнд байдалд орсон ч зүрх шантралгүй эцсийн хүчээ шавхан тулалдаж чаддаг байсан шалтгаан нь монгол цэрэг нөхөд нь түүнд тусламж үзүүлнэ гэдэг итгэлтэй байдаг байсан төдийгүй мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байсантай шууд холбоотой юм.
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Эртний Монголын түүх]]
[[Ангилал:Монгол угсаатны түүх]]
Anonymous user