АНУ-ын Тагнуулын төв газар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 39:
==Нууц шорон==
АНУ-ын тагнуулын төв газрын харъяа шоронгууд дэлхийн хэд хэдэн улсад байгаа тухай 2005 оны 11 сарын 2-нд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан юм. 2009 оны 4 сар хүртэл АНУ-ын засаг захиргаа нууц шорон бий гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. АНУ-ын тагнуулын төв газрын нууц шоронгийн талаар хамгийн түрүүнд “The Washington Post” сонин мэдээлэл дамжуулжээ. Зүүн Европын Польш, Румын улсад АНУ-ын тагнуулын төв газар нууц шорон байгуулсан байна. 2004 оны 6-р сард Их Британий “The Observer” сонин хойд африкийн Марокко улсад “Аль Тамара”, Египетийн аюулгүй байдлын газрын төв байранд «Мулхак аль-Мазра» шоронг АНУ-ын тагнуулын төв газрынхан ашигладаг тухай мэдээлэл гарчээ. Мөн Польш, Украин, Катар, Саудын Араб, Таиланд улсад АНУ-ын тагнуулын төв газрын харъяа түр саатуулах газар бий. Марокко улсын “Аль-Тамаре”, “Мулхак аль-Мазре” шоронд хоригдож байгаа хүмүүсийг тамлан зовоодог тухай Их Британий Би Би Си уламжилж байсан юм. Мөн Литва улсад АНУ-ын тагнуулын төв газрынхан шоронтой байсан гэж ABC телевиз мэдээлж байлаа. Европарламентын тусгай хорооны гишүүн Клаудио Фава: АНУ-ын тагнуулын төв газар алан хядлагад сэжиглэгдэж байгаа хүмүүсийг хулгайлах тогтолцоог бодож олсон. Үүнийгээ ч хэрэгжүүлдэг гэж 2006 оны 11 сарын 30-нд мэдэгдсэн байна.
 
[[Ангилал:АНУ-ын төрийн байгууллагууд]]
[[Ангилал:АНУ-ын батлан хамгаалал]]
[[Ангилал:Тагнуулын байгууллагууд]]
[[Ангилал:Тагнуулын алба]]
[[Ангилал:Батлан хамгаалал]]
[[Ангилал:Тагнан мөрдөх]]