Иван Конев: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 28:
1926 онд Конев [[Михаил Фрунзе|М. В. Фрунзийн]] нэрэмжит Цэргийн сургуульд офицерийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж суралцаж төгссөн бөгөөд [[1931]] оноос туршлагатай залуу дарга Конев [[Өвөр Байгал]]ын болон Хойд Кавказын цэргийн тойргийг удирдах болсон юм. [[1938]] оны долоодугаар сард корпус командлагчаар дэвшив. Энэ бүхэн нь ''1937-38'' онуудад Сталины «Их цэвэрлэгээ» гэгчээр шалгагдаж байсантай холбоотой байх ба Ворошиловын дэмжлэгийн дагуу офицерийн тушаал хэд хэдэн шатаар ахиж амжсан юм.
==Дэлхийн II дайн==
[[1941]] оны зургаадугаар сард Зөвлөлт Холбоот Улс руу халдан дотолсон [[Нацист Герман]]ы цэргийн хүчийг хориглон хамгаалах үүрэг дээд дарга нарт оноогдсоны дагуу Конев [[Витебск]] дэх [[19 дүгээр арми (Зөвлөлт Холбоот Улс)|19 дүгээр армийн]] командлагчаар томилогдон, [[Витебск]]т хориглон байлдаж арга буюу ухран хамгаалсаар Улаан армийн цэргийн нэгтгэлтэйгээ хүч хавсран [[Смоленск]]ийн орчимд [[Москва]] руу улангасан дайрч агсан цэргийн хүчийг зогсоож чадсан юм. Улмаар 1941 оны [[намар]] [[Баруун фронт]]ын командлагчаар томилогдсон байна. Тэрээр Баруун фронтыг командлаж байх үед [[Москва]]г эзлэх [[Гитлер]]ийн [["Тайфун" ажиллагаа]] эхэлсэн бөгөөд тэрээр Баруун фронтыг ялагдлаас аварч чадаагүй ба Баруун фронтын цэрэг [[Вязьмагийн дэргэд бүслэлт]]энд орж бут цохиулсан байна. Баруун фронт бут цохиулсан тул буудуулан алуулах болсон Коневийг энэ хүнд байдлаас [[Жуков]] аварч шууд [[Сталин]]д хандан өөрийн орлогчоор авах хүсэлт тавин томилуулсан байна. 1941 оны аравдугаар сараас [[1942]] оны наймдугаар сарыг хүртэл Конев [[Калинины фронт]]ыг амжилттай удирдахдаа 1941 оны өвлийн туршид үргэлжилсэн Зөвлөлтийн сөрөг довтолгоон бүхий Москвагийн дэргэдэх тулалдаанд онцгой амжилт гаргасаны тул хурандаа генерал цол хүртэв.
 
Коневийн дайны туршид хамгийн өндөр албан хашиж байсан нь хугацааг албын нь хамт өгүүлбэл, [[1943]] оны хоёрдугаар сараас зургаадугаар сарыг хүртэл [[Зөвлөлтийн Баруун фронт]], 1943 оны долоодугаар сараас [[1945]] оны тавдугаар сарыг хүртэл [[Украйны 2 дугаар фронт]]ыг тус тус командалж 1945 оны тавдугаар сараас [[Украйны 1 дүгээр фронт]]ыг командалж байлаа. Тэрээр [[Курскийн тулалдаан]]д Зөвлөлтийн цэргийн хориглолтын хүчийг удирдаж байсныг болон [[1944]] оны нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилсэн [[Корсунь-Шевченковскийн бүслэлт]] зэрэг амжилттай явагдаж өнгөрсөн цэргийн томоохон ажиллагаануудыг дурдах нь зүй.
Мөр 35:
 
Иван Коневийн [[1938]] онд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] дахь зөвлөлтийн цэргийн удирдагчаар томилогдон ажиллаж БНМАУ-ын хилийг Япон милитаристуудаас хамгаалахад байгуулсан гавьяаг нь үнэлэн 1977 оны тавдугаар сарын 7-нд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар]] цолоор нэхэн шагнасан билээ.
 
==Дайны дараа==
==Эшлэл==