Баянмөнх жонон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Баянмөнх жонон''' нь 1452-1470 Тайсун хааны дүү Агваржин жонон|Агваржин жононг..."
 
No edit summary
Мөр 1:
'''Баянмөнх жонон''' нь 1452-1470 [[Тайсун хаан|Тайсун хааны]] дүү [[Агваржин жонон|Агваржин жононгийн]] хүү [[Хархуцаг тайж]]ын ганц хүү. Тэрээр Ойрадын [[Эсэн тайш]] 1452 онд Зүүн Монголын бүхий л томоохон цэргийн зүтгэлтэн, ихэс язгууртан, ноёдыг нэгэн чуулганы үеэр хядаж устгасан тэр л цаг мөчид төрсөн Алтан ургийн цөөн хэдэн хүний нэг болсон байсан. Түүний эх нь Эсэн тайшын охин байсан ба түүнийг төрсөний дараа [[Эсэн тайш]] хороохыг завдаж байсан ч эмэг эх Самар тайху амийг нь хамгаалж байв. Лу.Алтан товчид тэмдэглэснээр Баянмөнхийг Урианхайн Хутагт Шүүсийнд авч ирсэн бөгөөд том болсон хойноо Хутагт Шүүсийн [[Шихэр тайху|Шихэр]] нэрт охинтой сууж 1464 онд нэгэн хөвүүн төрүүлсэн нь [[Батмөнх Даян хаан]] байсан. 1463 онд Мандуул хаан төр барих болсон үед хаан ордонд хүрч ирэхэд хаантан түүнд '''Болох жонон''' цол хүртээж Баруун 3 түмнийг мэдүүлсэн. Удалгүй 1467 онд [[Мандуул хаан]]тай зөрчилдсөний улмаас, зугтаж байгаад 1470 оны орчимд бусдад хорлогдсон бололтой.
 
[[Ангилал:БоржигонБоржигин]]
[[Ангилал:1452 онд төрөгсөд]]