Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
'Радио' гэсэн үг нь радио давтамжийн цацаргалт буюу радио дамжууллын үзэгдлийг тодорхойлоход хэрэглэгддэг. Радио гэдэг үг нь латин хэлний radiare – гэрэл гэгээ цацрах гэсэн үгнээс гаралтай. Нэвтрүүлгийг дуу чимээний тусламжтайгаар хязгаарлагдмал бус тооны сонсогчдод дамжуулдаг техник хэрэгсэлийг өргөн утгаар нь радио гэж нэрлэдэг. Явцуу утгаар нь авч үзвэл радио бол ОНМХ-ийн нэг төрөл, сэтгүүл зүйн салшгүй бүрэлдэхүүн мөн.
'''Радиогийн үүсэл'''
XIX-р зууны сүүл, XX-р зууны эхэн үеэс дэхийн радиогийн түүх эхэлдэг.Харин радио долгионыг хэн бүтээсэн бэ гэвэл нэгдүгээрт, хэн ч биш, бүгд л нэгэн зэрэг бүтээцгээсэн хоёрдугаарт, Никола Тесла бүтээсэн . 1895 оны 4 сарын 25-нд оросын эрдэмтэн А.С.Попов аянга цахилгааныг мэдрэгч төхөөрөмж зохион бүтээснээ эрдэм шинжилгээний илтгэлдээ дурьджээ. Илтгэлийхээ төгсгөлд тэрээр энэ төхөөрөмжийг ашиглан алс хол газар ямар нэгэн дохиог утасгүйгээр дамжуулж болно гэсэн дүгнэлт хийсэн байна.
1896 оны 3-р сард Попов өөрийн нээлтээ амьдралд хэрэгжүүлж “Генрих Герц” гэдэг үгийг дамжуулжээ. А.С.Поповыг нээлт хийхэд асар их нөлөө үзүүлсэн аугаа эрдэмтэн Генрих Герцийн нэрийг Морзе үсгийн цагаан толгойгоор 250 метрийн алсад дамжуулжээ. Мөн тухайн жил Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони агаарын орон зайд дохио дамжуулдаг яг ижил төрлийн төхөөрөмж зохион бүтээж Английн засгийн газраас зохиогчийн эрх авсан байна.
1901 онд Маркони Европоос Америк тив рүү радио холбоо тогтоожээ. Радиотехникийн салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 1909 онд түүнд Нобелийн шагнал гардуулсан.