Ёс зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Ёс зүй нь гүн ухааны нэгэн салбар бөгөөд ёс зүйн талаар асуултуудыг (сайн эсвэл муу, зөв эс..."
 
No edit summary
Мөр 1:
'''Ёс зүй''' нь [[гүн ухааныухаан]]ы нэгэн салбар бөгөөд ёс зүйн талаар асуултуудыг (сайн эсвэл муу, зөв эсвэл буруу, сайн үйл эсвэл муу үйл, хууль дүрэм эсвэл гэмт хэрэг гэх мэт) судлана. Ёс зүй хэмээх ойлголт нь эртний грекийн Ethos буюу хамтран амьдрах, оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байсан. Хожим нь хөгжлийн явцад”ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг” гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлэх болсон.
Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “Этос” гэх ойлголтыг анх хэрэглэсэн. Үүгээрээ тэрээр сайн үйл болох эр зориг, шударга байдал зэрэг хүний сайн чанарыг тэмдэглэж, түүнийгээ дианоэтик болон оюун ухааны сайн үйлээс ялгаатай авч үзсэн Үүнээс үүдэхэд ёс зүй гэдэг нь хүний сайн сайхан үйлийг хэлнэ гэж ойлгож болно.
Этика буюу ёс зүй хэмээх ойлголтын түүх нь эртний Римээс үндэслэлтэй гэж бас үздэг. Римчүүд Этос гэсэн үгнээс Мораль гэх ойлголтыг гаргаж авсан. Өөрөөр хэлбэл 2 өөр үг боловч нэг ижил утга санааг илэрхийлдэг байж. Харин яваандаа Этика нь Ёс зүй, Мораль нь Ёс суртахуун гэх ойлголтуудыг тус тусдаа илэрхийлэх болсон.
Ийнхүү харахад Этика буюу ёс зүй нь тусдаа бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжиж, харин Мораль буюу ёс суртахуун нь түүний нэгэн судлагдахууун болсон гэж ойлгоно. Эндээс ёс зүй бол ёс суртахууны тухай шинжлэх ухаан юм гэсэн дүгнэлтийг гаргаж болно. Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм.
 
Ёс зүйн шинжлэх ухааны гол==Гол салбарууд нь:==
*Дээд ёс зүй (Meta-ethics): Ёс зүйн талаар онолууд болон ёс зүйн талаарх онолууд нь хэрхэн бий болонсон тухай бас туйлширсан байж болох талаар
*Норматив ёс зүй (Normativ ethics): Парактикаар тодорхойлсон ёс суртахууны үйл ажилгааны чиглэлийн тухай
*Тогтсон ёс зүй (Applied ethics): Ёс суртахуун нь бодит байдалд яж илэрдэг тухай
*Сэтгэл зүйн ёс зүй (Moral psychology): Ёс суртахууны хэв хэмжээ эсвэл байгалиас яаж өгөгдсөн байдаг талаар
*Тодорхойлсон ёс зүй (Descriptive ethics): Хүмүүсийн дагаж мөрддөг ёс зүйн тухай
Эдгээр салбарууд нь тус тусдаа олон ялгаатай зүйлүүдийг судлана.
 
==Түүхэн хөгжил==
Ёс зүйн шинжлэх ухааныг түүхэн хөгжилийх нь хувьд 4 ангилна
Үүнд:
1. ;#Эртний үе
:Ёс зүй - сайн сайхан үйлийн тухай сургаал.
2. ;#Дундад зууны үе
:Шашны номлол ноёлж байсан. Ёс суртахууны үндэс нь бурхан. Бурхан хүнд ёс суртахууны үндсийг хайрлана.
3. ;#Шинэ үе
:ёс суртахууны тэнгэрийн гаралын тухай санааг үгүйсгэж, түүнийг хүмүүсийн бодит харилцаагаар нөхцөлдсөн зүйл хэмээн үзэж байв.
4. ;#Орчин үе
:“Биеэ авч явах тухай сургааль” гэдгээс халих болсон. /Олон шинэ урсгалууд/
 
халих болсон. /Олон шинэ урсгалууд/
Ёс зүйн шинжлэх ухаан нь улс үндэстэний хувьд ялгаатай байх нь бий. Монголчуудийн хувьд ёс зүй буюу ёс суртахуун бол хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам юм. Ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг. Эдгээр нь: 1. Бусдыг үл хорлон буяныг үйлдэх 2. Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх 3. Yл бузарлан сэтгэлийг ариусгах 4. Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх юм. Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байжээ. Одоо болон ирээдүйд сайн үр дагавартай ажил үйлийг буян хэмээх бөгөөд одоо болон ирээдүйд хорлолтой бол нүгэл гэнэ. Буянтай сайн үйл нь хүний сэтгэлийг ариусгаж, зовлон зүдүүрээс салгаж, ирээдүйд дэлгэрэх сайн үйлийн эхлэл байдаг. Хүч хэрэглэх нь аюул гамшгийг дагуулж, өшөө хорсолыг өдөөдөг. Цаашлаад энэ нь урт удаан хугацааны тэмцэлд хүргэх бөгөөд үр дүнд нь их хэмжээний гарз хохирол гарч, ирээдүйд сөрөг муу үр дагавар ихтэй байдаг. Эвийг хичээх нь хүний ухаан, сайн сайханд итгэх итгэл юм. Хорон санаа, өш хонзон, шунал, худал хуурмаг нь сэтгэлийг бузарладаг. Хүний сэтгэл бузартахад хүн хүнлэг байх мөс, чанараа алдаж адгуусан шинж рүүгээ ойртдог. Иймээс сэтгэлийг бузарлах аливаа үйлээс хол байж санаа, сэтгэлээ ариусгахыг хичээх нь хүн шиг хүн болоход тустай үйл юм. Булхайдаж, шударгыг үл эрхэмлэх нь худал, хуурмагийн замд хүнийг уруу татах бөгөөд энэ нь тухайн хүний сэтгэлийг бузарлаж, хийсэн үйл нь бусдад гай хорлол болдог тул ёс суртахуунд үүнийг цээрлэдэг байна. Иймээс ч ард түмэн маань “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэж сургамжилсаар иржээ.
 
===Орчин үеийн ёс зүйн ойлголт===
18-р зууны Пруссын философич Иммануил Кант шинжлэх ухааныг өөрийнхөө протестант хүмүүжлийн зан суртахууны хатуу шаардлагын зарчимтай зохицуулж,зан суртахууны үндсэн зарчмуудыг учир зүйн хувьд үндэслэхийг оролдсон.
Философичид ёс зүйн тухай ярихдаа үнэн хэрэгтээ бие биенээсээ огт ондоо гурван асуудлыг гаргаж тавьдаг. Энэ нь:
1. #Би өөрийнхөө зан суртахууны зарчмыг үнэн зөв гэдэгт хэрхэн итгэж үнэмших ёстой вэ?
2. #Зан суртахууны үүднээс үзэхэд их хүнд хэцүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
3. #Хэрхэн сайн сайхан амьдарч болох вэ?
 
Кант ямар ч нөхцөлд бүх хүний хувьд туйлын бүрэн зөв зарчим болох Категорик императив гэж нэрлэгдсэн зан суртахууны зарчмыг гаргаж хэрэглэсэн. Харин ийм түгээмэл үйлчилдэг зарчим байна гэдгийг ёс зүйн релятивизм болон ёс зүйн скепицизм хоёр үгүйсгэдэг.
Хүнд хэцүү тохиолдлыг шийдвэрлэхийн тулд утилитаризмын төлөөлөгчид болох Иеремия Бентам, Жон Стюарт Милль нар хамгийн их олон хүмүүст хамгийн Их Аз Жаргал өгөх зарчмыг гаргаж ирсэн. Утилитаризм бол зан суртахууны ба орчин үеийн философийн хамгийн их маргаантай онолын нэг мөн.
 
Платоноос эхлээд Карл Маркс хүртэлх олон философичид сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан. Эдгээр философичдын гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан, эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв. Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн философич, сэтгэл зүйчид судалсаар байна
 
[[Ангилал: Философи]]