Сэргэн мандалтын үе: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 20:
Английн философич Томас Гоббс ( 1588-1679 ) “Левиафан” зохиолдоо төрийн онолыг боловсруулжээ. Хүн бол амиа бодсон, аймхай хулчгар, шунахай амьтан, тиймээс ч “хүн хүндээ чоно” болж байдаг. Энэ нь ч хүний зүй ёсны бодит төрх. Хүмүүс хоорондоо дайсагнах учир байхад энэ хүнд хэцүү тогтолцооноос гарах ухаан бас заяасан хэмээн Т.Гоббс тэмдэглэсэн байна. Хүн үхлээс айдаг өөрийгөө хайрлан хадгалах далд увидас нь дайн мөргөлдөөний хүнд байдлаас гарах нөхцөл, арга замыг олж тогтоодог. Тэр нөхцөл нь Т.Гоббсийн үзэж байгаагаар хууль юм. Эмх замбараагүй байдлаас гарах арга нь нийтийн хэлэлцэл хийж, нийгмийн гэрээ байгуулах явдал гэж Т.Гоббс тодорхойлжээ. Өөрийн аюулгүй байдлийг баталгаажуулахын тулд хүмүүс төр байгуулж түүнд өөрийн “хувь заяаг” даатгах болжээ. Засгийн дээд эрх мэдлийг төр эдэлж, дэг тогтоох цагдаагын үүрэг гүйцэтгэхээс гадна хүмүүжил, гэгээрлийн үйл ажилгаа эрхэлж мөн шагнал урамшил, цээрлэл үзүүлэх ёстой болжээ. Хуулиар хориглоогүй бүхнийг чөлөөтэй хийх эрхтэй гэсэн номлол ХҮΙΙ зууны Ангилд дэвшилттэйд тоооцогдож байв. Төр дээд зэргийн эрх мэдэлтэй байх нь чухал гэж Т. Гоббс үзээд хаант засагыг шүтэн эрхэмлэж байлаа. Т. Гоббс бие хүнийг бараг бүхэлд нь төрийн засагт захируулсан ч түүнд эсэргүүцэх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж байв.
 
Либерализмыг үндэслэгч Жон Локк (15881632-16791704) нийгмийн гэрээний онолыг боловсоруулж “бие хүн”, “нийгэм”, “төр” гэсэн ойлголтыг тус тусад нь авч үзэж бие хүнийг төр нийгмээс дээгүүр тавьсан байдаг.
 
Хүн төрөөд л амьд явах, эрх чөлөөтэй, өмчтэй байх ам ёсны эрх эдэлж эхэлдэг гэжээ. Хувийн өмч бие хүнд гэр бүлээ аваад явахад шаардлагатай бүх зүйлийг хангаж өгдөг, хувь хүний хөгжилд асар их нэмэр болдог зүйл гэдэгт бүрэн итгэлтэй байв. Тиймч учираас түүний нийгмийн нэр хүнд өндөр байдаг. Ж.Локк төрийн гол үйл ажиллагаа бие хүний эрхийг хамгаалхад л чиглэгдэх ёстой гэж үзжээ.