Хэрэйд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
[[Зураг:Asia 1200ad.jpg|thumb|300px|Ази тив 1200 оны үед.]]
'''Хэрэйд''' маш эртний аймаг бөгөөд Хүннү улсын үе нэгэн хүчирхэг аймаг байсан байна. Хүннү болон Сянби хоёрын дундаас үүссэн гэдэг бөгөөд тэдний шүтлэг нь Хэрээ байсан бөгөөд хожим нь омог отгын нэр болон өөрчилөгдсөн байна. НТӨ III зууны үед Хэлүнь гэдэг аймаг байсан хожмын хэрэйдын өвөг болсон гэж үздэг. Хожим нь XII зууны үед нэлээд хуваагдмал байдалтай байсан байна. Нэг хэсэг нь Хэрэйдийн ханлиг улсад, үлдсэн нь Язгуурын Монгол аймгийн бүрдэхүүнд, нөгөө хэсэг нь Зүрчин болон Кидан улсын харьяaнд орж байсан байна. Хэрэйдийн ханлиг нь [[Орхон гол|Орхон]], [[Хэрлэн гол]]уудын хооронд, [[Найман]]ы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь [[Туул гол]]ын эрэг дээр голлон нутаглаж байсан гэдэг.
 
== Ван хан Тоорил ==
{{гол|Тоорил хан}}
[[Зураг:WangKhan.JPG|thumb|Ван ханыг Христосын шашныг аврагч Престер Жон болгон дүрсэлсэн XV зууны үеийн зураг.]]
Хэрэйдийн Тоорил хан нь татаруудыг дарахад байгуулсан гавъяагаараа [[Алтан улс]]ын хаанаас [[ван]] цолоор шагнуулж байсан бөгөөд Ван хан гэсэн нэрээрээ алдаршжээ. Тэр [[Есүхэй баатар]]ын найз байсан тул эхэндээ Тэмүжиний (хожмын [[Чингис хаан]]) хамгаалагч, хамтрагч болж байв.
 
1203 онд Тэмүжин Хэрэйдүүдийг ялах үед Тоорил хан Найман руу зугтахыг оролдсон ч түүнийг таниагүй Найманы хилийн харуулд алагдсан хэмээн цуу тарааж байсан түүхтэй. Тоорил хааны удам угсаа хожмын үе хүртэл Ойрдын тэргүүлэгч цагаан ястан хэмээн явж байгаад 1911 оны үед цаг төрийн үмээнээр үрэгдэж үгүй болжээ.
 
== Сорхагтани Бэки ==