Математик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.21.96.194 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 97:
 
=== Дискрет математик ===
[[Дискрет математик]] нь ерөнхийдөө [[онолын компьютер судлал|онолын компьютер судлалд]] хэрэглэгддэг математикийн салбаруудыг нэрлэсэн нэр юм. Үүнд [[тооцоологдох байдлын онол]], [[тооцооллын нийлмэл байдлын онол]], ба [[мэдээллийн онол]] багтана. Тооцоологдох байдлын онол нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хүчирхэг загвар болох [[Тюрингийн загвар|Тюрингийн загварыг]] оролцуулан компьютерийн төрөл бүрийн онолын загваруудын боломжийн хязгаарыг судалдаг. Нийлмэл байдлын онол нь компьютер ашиглан бодлогуудыг бодох үед зарцуулах өртгийг судална. Зарим бодлогыг зарчмын хувьд хув
компьютерээр бодож болох боловч практик дээр компьютер хичнээн ч хөгжлөө гэсэн бүтээх аргагүй их санах ой болон цаг хугацаа шаардахаар байж болдог. Өгөгдсөн орчинд хэр их хэмжээний мэдээлэл хадгалж болох вэ гэдгийг мэдээллийн онол судлах ба [[өгөгдлийг шахах]], [[энтропи]] гэх мэт ойлголтуудыг оруулж ирдэг.
 
Харьцангуй шинэ салбар тул дискрет математикт шийдэгдээгүй тулгуур асуудлууд нилээд бий. Эдгээрээс хамгийн алдартай нь [[Мянганы Шагналт Бодлогууд|Мянганы Шагналт Бодлогуудын]] нэг болох "[[Нийлмэл байдлын ангиуд P ба NP|P=NP?]]" бодлого юм.