Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 9:
Маркс нь нэлээн ядуу байсан ба энэ тухайгаа хэрвээ би дахин амьдрах юм бол гачигдаж дутагдсан энэ л амьдралаа дахин сонгохдоо эргэлзэхгүй боловч гэр бүлээ зовоохгйн тулд эхнэр л хэзээ ч авахгүй байсан гэж Энгельст бичсэн захидалдаа дурьдсан байдаг. Маркийн олон бүтээлд ердийн маргаан, санал зөрлдөөнийг хатуу зүхэл болгох, эсвэл ёжлолыг бүдүүлэг хэллэгээр илэрхийлэх явдал ихээхэн ажиглагддаг. Тэр нийгмийн институт болон өөрийн сөргөлдөгчийн “багийг хууулах” сэтгэлгээ бүхий хүмүүсийн тоонд багтана. Капитализм мөхнө гэдэгт бат итгэж байсан Марксд эвлэршгүй шинж бие хүний хувьд онцлог болж байсан төдийгүй түүний сургаалийн мөн чанар болж байсан гэлтэй. Маркс шинжлэх ухааны эрэл хайгуулын үнэ цэнийг ойлгож ухамсарлахын зэрэгцээ ертөнцийг хувьсгалчаар өөрчлөн байгуулах үйлсд шинжлэх ухааныг хэрэгсэл болгон ашиглахыг урьтал болгодог байв. Үүнийг “Философичид ертөнцийг зөвхөн янз бүрээр л тайлбарлаж байлаа, хэргийн гол нь түүнийг өөрчлөхөд л байгаа юм” гэсэн түүний алдарт үгнээс харагдана.
== Марксын сургаал хүчтэй юү? ==
{{Коммунизм}}
К.Маркс бол ХIX зууны хамгийн нөлөө бүхий алдартай нийгмийн сэтгэгчдийн нэг. Түүний үзэл санаа зуун тавь гаруй жилийн турш дэлхийн коммунист ба ажилчны хөдөлгөөний улс төрийн бодлогыг тодорхойлж албан ёсны үзэл суртал нь болж байв. Орос оронд Октябрийн социалист хувьсгалыг мандуулсан В.И.Ленин “Марксын сургаал үнэн учраас хүчтэй” гэж хэлжээ. Марксист сургаал ХХ зуунд дэлхийн хүн амын бараг тал хувийг, газар нутгийн гуравны нэгийг хамран дэлгэрч социализм дэлхийн систем болон бараг таван жилд оршин тогтсон явдал Марксын сургаал үнэн бөгөөд хүчтэйг нотолсон хэрэг биш үү? Маркист сургаалын биелэл болсон социализм буюу социалист тоталитаризм цаашид оршин тогтох чадваргүй болоод өөрөө аяндаа нурж унсан явдал коммунизмын тухай Маркс, Ленинийн сургаал үл гүйцэлдэх мөрөөдөл байжээ гэдгийг түүх харууллаа гэж болно. Марксын сургаал түүхийн туршлгаар нотлогдоогүй гэж ганц өгүүлбэл хэлэх амархан болов ч энэ сургаал 150-иад жилийн амьдарч, хүн төрлөхтний бараг тал хувийн хувь заятай холбогдсон социализм ЗХУ-д 70 гаруй, Европ, Азийн бусад социалист оронд бараг 45 жил нийгмийн празтик амьдрал болж байсныг бодоход марксизм гаыхамшигтай мөртөө эмгэнэлтэй замналыг туулжээ.
 
== Марксын сургаал ба марксизмууд ==
К.Маркс ихэнх суут сэтгэгчдийн адил эрдэм судалгааны ажлаа дагнан эрхэлсэн эрдэмтэн хүн байсангүй. Тэрбээр идэр залуугаасаа капиталист нийгэм дэх дарлал, мөлжлөг бурангуй ёсыг илчлэн шүүмжилсэн нийтлэлүүд бичиж, нийтлэлчийн хөдөлмөрийг шинжлэх ухааны болон улс төрийн хувьсгалч үйл ажиллагаатайгаа хослуулж Европ болон АНУ-ын хэд хэдэн сонин, сэтгүүлд зохиолч ба редактораар хамтран ажиллаж байжээ. Маркс пролетари нар бол капитализмыг булшлах хувь тавилантай хүч гэж үзээд тэднийг гэгээрүүлэх, зохион байгуулах ажлыг биечлэн хийж байсан хувьсгалч, тэмцэгч хүн байлаа. К.Маркс үнхээр сэтгэл зүрхээрээ хувьсгалч, тэмцэгч хүн байсан явдал түүний бүтээсэн онол сургаалыг ойлгох түлхүүр нь билээ. Нөгөө талаас марксизм гэдэг нэрийн дор бальшевизм, ленинизм, сталинизм, маоизм мэт догматик мөртлөө хувьсгалч чиглэл дэлгэрээд зогссонгүй нийгмийн биет практик үйл болж байсан билээ. XIX зууны эцэс ХХ зууны эхээр Марксын сургаалыг нэг талаас Э.Бернштейн, К.Каутский нарын ажилчны хөдөлгөөний реформист зүтгэлтнүүд, нөгөө талаас Ленин, Троский мэт большевик, меньшивик хувьсгалчид өөр өөрийнхөө үндэслэлийн үдгээс тайлбарлан хэргэлж байв. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ. Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч ОХУ, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.