Нью-Йоркийн хөрөнгийн бирж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 16:
Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй газар бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж юм. Хүмүүс эхний үед гудамжинд арилжаа хийдэг байснаа яваандаа 1790-ээд оны үеэс [[Wall Street]] гудамжинд амралтын өдрүүдэд байнга цугладаг болжээ. Эндээс хөрөнгийн зах зээлийн үүсэл эхэлсэн гэж үздэг. Тухайн үед уг гудамжинд хувьцааны дуудлага худалдаа болж, зарим өдөр 100 хүртэлх хувьцаа арилжиж байсан түүх бий.
 
Их удалгүй брокерууд Wall Street-ийн кофены газруудад оффисоо эмхэлж эхэлсэн бөгөөд эцэст нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн байранд нүүж очицгоосон юм. 1792 онд санхүүгийн хэрэгслүүдээр үйл ажиллагаа явуулдаг, худалдааны хэлцэл хийдэг [[Нью-Йорк]]ийн 24 брокер [[ЛондонгийнЛондон]]гийн хамтран зүтгэгчдийн хамт Нью-Йоркийн хөрөнгийн биржийг байгуулах тухай "Саглагар модны доорх хэлэлцээрт" (Button wood Agreement) гарын үсэг зуржээ.Энэ үеэс хойш 200 гаруй жил өнгөрсөн ч Wall Street Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцийн нэрийн хуудас болсоор байна. Wall Street нь [[Нью-Йорк]]ийн санхүүгийн дүүрэг доод Манхеттэнд байрлах нарийхан гудамж юм.
 
24 брокертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлсэн [[Нью-Йорк]]ийн хөрөнгийн бирж дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна.
Мөр 22:
 
===Нью-Йоркийн хөрөнгийн бирж Америкийн нийгмийн хөгжилд===
[[Нью-Йорк]]ийн хөрөнгийн бирж шиг дэлхийн эрдэмтэд, сэтгүүлчид, зохиолчдын анхаарлыг маш их татсан нэг ч байгууллага байхгүй билээ. Энэхүү байдал нь [[АНУ|Америкийн]] нийгмийн хөгжилд XIX зууны II хагас XX зууны эхээр түүний гүйцэтгэсэн асар их үүрэгтэй холбоотой ажээ. Тухайлбал, энд Вандербильт, Морган, Гарримэн, Рокфеллер нарын санхүүгийн асар том толгойлогчид бий болсон. Эдгээрийн зарим хэсэг нь одоо ч байна. Бирж нь макро эдийн засгийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрөнгө оруулалтын механизмын гол элементийн нэг болсоор байна. ХIХ зуунд АНУ-д төмөр замын асар их сүлжээг бий болгосон нь Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй салшгүй холбоотой.
 
АНУ-ын хөрөнгийн бирж нь Европ тивийн улсууд болон Я[[пон]] улсынхыг бодвол тухайн орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн онцлогтои холбоотойгоор хөгжилд нь мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ онцлог [[ЯпоноосЯпон]]оос бусад оронд одоо ч хадгалагдаж байна.
 
"Империализмын эрин үед" хөрөнгийн биржийн үүрэг унах тухай [[В.И.ЛенинийЛенин]]ий сэдэв нь зөвхөн [[Европ]] тивийн орнуудын, юуны урьд [[Герман]] улсын жишээн дээр томъёологдсон юм. Эдгээр орны эдийн засагт банкны нөлөө өсөн нэмэгдэхтэй холбоотойгоор биржийн үүрэг тухайн үед буурчээ. АНУ-ын хөрөнгийн биржийн үүрэг XX зууны эхээр буураагүй, цаашид ч багасаагүй юм.
 
[[File:NY stock exchange traders floor LC-U9-10548-6.jpg|left|thumb|NYSE's stock exchange [[trader (finance)|traders]] floor before the introduction of electronic readouts and [[computer screen]]s.]]
Мөр 33:
Барууны нийгмийн эдийн засгийн хөгжилд "Аугаа их зогсонги байдал" гэж нэрлэгдэж үлдсэн 1929-1933 оны дэлхийн эдийн засгийн хямрал эрс өөрчлөлтийн эргэлтийн шат болсон билээ. Хөрөнгийн зах зээл дэх зүй бусын үйлдлийн улмаас зарим орнууд дахь үйлдвэрлэл 50 хүртэл хувиар буурч, ажилгүйдлийн төвшин 30 хувьд хүрсэн нь дэлхийн эдийн засаг дахь хүнд уналтын үндсэн шалтгааны нэг гэж үзэх үзэл өргөн дэлгэрсэн юм.
 
1929-1933 оны байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хувьцааны нийт өртөг ([[капитализаци]]) хэдэн жилийн туршид хямралын өмнөх төвшингээс 17 хувиар буюу 89 тэрбум доллараас 15 тэрбум доллар хүртэл унасан. [[АНУ|Америкийн]] толгойлогч том корпорацийн хувьцааны ханш, тухайлбал, "Женерал электрик" компанийх 11 дахин, "Крайслер" компанийх 27 дахин, "Женерал моторс" компанийх 80 дахин унасан. Энэ үед үнэт цаасны үйлдвэр, улс орны санхүүгийн бүх салбар, олон нийтийн анхаарлыг татсан. Wall Street-ийн санхүүгийн хаягаар олон тооны зэмлэл сонсогдож, түүний үйл ажиллагаа улс орны эдийн засагт гүнзгий хямралыг авчирсан юм. Энэ нь үнэт цаасны зах зээлийг төрөөс зохицуулах бүхэл бүтэн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэхэд хүргэсэн билээ.
 
Мөн [[АНУ]]-ын биржийн хямрал хамгийн их эвдэн сүйтгэх хэлбэрээр явагдсан юм. Гэхдээ 30-аад онд [[АНУ]]-д дэлхийд анх удаа салбаруудыг төрөөс зохицуулах хатуу чанга, илүү нарийн, үр ашиг бүхий тогтолцоог бий болгож чадсан юм.