Нью-Йоркийн хөрөнгийн бирж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Өнөөдөр дэлхийн эдийн засгийг хамаарсан хамгийн том хөрөнгийн биржүүд нь Америкийн (NASDAQ), ..."
 
No edit summary
Мөр 1:
'''Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж''' ({{lang-en|New York Stock Exchange, NYSE}}).
 
Өнөөдөр дэлхийн эдийн засгийг хамаарсан хамгийн том хөрөнгийн биржүүд нь Америкийн (NASDAQ), Нью-Йоркийн (NYSE) болон Лондоны (LSE) биржүүд. Эдгээр бирж дээр өргөн хүрээтэй гүйлгээ хийгддэг. Дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчид эдгээр биржүүдийн үйлчлүүлэгчид нь. Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй газар нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж. Хувьцаагаа нийтэд нээлттэй болгож байгаа компаниуд зах зээлээ өөрсдөө сонгодог. Ингэхдээ тухайн биржийн дүрэм журмыг дагах үүрэг хүлээнэ. Харин мөнгөө үнэт цаасанд оруулж байгаа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гол үүргийг бирж хүлээдэг. Хувьцаагаа байрлуулах компаниуд эхлээд тусгай нөхцөлийн дагуу үнэт цаасаа бүртгүүлнэ. Мөн татвар төлнө. Ингэсний дараагаар үнэт цаасаа гүйлгээнд оруулна.
Нью-Йоркийн хөрөнгийн бирж үүсэн бий болоод хоёр зуу гаруй жил болж байна. Энэ хугацаанд 24 трейдертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлжээ. Өнөөдөр NYSE дээр дэлхийн өнцөг булан бүрийн хоёр мянга гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Эдгээр компаниуд мэдээж маш нарийн сонгон шалгаруултыг давсан. NYSE нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг зах зээл. Ийм зах зээл дээр худалдан авагчдын бие төлөөлөгчид хувьцааг хамгийн бага үнээр авахын төлөө өрсөлдөнө. Харин худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг. Худалдааны танхимд үнэ дуудан бие биерүүгээ хашгичин байгаа хүмүүсийг та киноноос харж байсан байх. Энэ хашгичаан нүргээн дундаас л нэг нь өөрт тохирсон үнэтэй хувьцааг худалдан авч нөгөө нь ашигтай үнээр үнэт цаасаа зардаг. Энэ харилцан үйлчилгээний дүнд тухайн үнэт цаасны тэр өдрийн, тэр сарын ханш тогтдог.
Энд л Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бусад зах зээлээс ялгарах ялгаа байгаа юм.
 
[[Ангилал:Хөрөнгийн биржүүд]]
[[Ангилал:Америкийн компаниуд]]