"Европын Холбоо"-ны өөр хувилбарууд

== Түүх ==
1952 онд [[Герман]], [[Франц]], [[Итали]], [[Бельги]], [[Голланд]], [[Люксембург]] улсууд Европын [[нүүрс]] ба [[болд]] [[ган]]гийн эвлэлийг байгуулсан нь ЕН-ийн үндэс болсон.
Парисын хэлэлцээр
Энэхүү гэрээ нь 1951 оны 4 сард Францын улс төрч, эдийн засагч, дипломатч Жон Моннетын санаачлагаар Францын гадаад хэргийн сайд Роберт Шумэний шийдвэрээр Парис хотноо Европ тивд энх тайвныг байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Белги, Франц, Баруун Герман, Итали, Люксембург, Голланд зэрэг 6 орныг хамарсан хэлэлцээрийн дагуу Европын нүүрс, гангын нийгэмлэгийг байгуулж Европын нүүрс, гангын нийгэмлэгийг өөрийн эвслийн орнуудад худалдаалахад хориг арга хэмжээ тавихгүй байх талаар зөвшилцөлд хүрсэн. Дэлхийн II дайны дараах энэхүү гэрээ нь эдийн засгийн тогтвортой байдлыг чухалчилсан, энхийг сахиулсан хэлэлцээр болсон.
Ромын хэлэлцээр
Энэхүү хэлэлцээр нь 1957 оны 5 сард Италийн Ром хотноо болсон ба дайнаас үүдэлтэй гарз, хохиролыг сэргээх, Европ тивийн эдийн засгийг хөгжүүлэх үүднээс Европын эдийн засгийн нийгэмлэгийг байгуулсан. Гол зорилгонь дэлхийн II дайнд их хэмжээний хохирол амссан Европын орнуудын эдийн засгийг нөхөн сэргээх явдал байсан.
Нэгдлийн хэлэлцээр
1965 оны 4 сард Белгийн Бруссел хотноо болсон энэхүү хэлэлцээрээр Европын нүүрс, гангын нийгэмлэг, Европын эдийн засгийн нийгэмлэг, Европын атом, эрчим хүчний холбоог нэгтгэж Европын хамтын нийгэмлэгийг байгуулсан.
Маастрихтын хэлэлцээр
1992 оны 2 сард Голландын Маастрихт хотноо болсон хэлэлцээрээр Европын орнуудын эдийн засаг, улс төрийн системийг зохицуулах талаар тусгагдсан. Гол зорилго нь Европын эдийн засаг, улс төрийн системийг нэгдсэн нэг бүтэц дор явуулах үүднээс Европын хамтын нийгэмлэг нь өргөжиж улс төрийн хүрээнд Европын холбоог байгуулсан. Энэхүү гэрээгээр нэгдсэн валютыг гаргах шийдвэр нь маш том хувьсгал болж Европын холбооны 11 улсад энэхүү валютыг ашиглах шийдвэр гарчээ. Европын холбоо нь энэ үеэс олон улсын харилцаанд улс төрийн хүрээнд хамтарсан бодлого явуулж эхэлсэн.
 
 
 
== Гишүүн орнууд ==
Anonymous user