Цэцэн-Уул сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Завхан айтгийн Цэцэн Уул сумын түүхэн танилцуулга
 
Цэцэдийн цэнхэр нутаг Цэцэн-хайрханаараа овоглосон Цэцэн-уул сум БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959-08-05-ны өдрийн 29-р зарлигаар Сантмаргаз сумын 6,7,8,9,10-р баг,Түдэвтэй сумын 2,4-р баг,3,10-р багийн хагас,Сонгино сумын Тэгшийн артель,10-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй.. Цэцэн-уул сумын нутаг дэвсгэр Цэцэн сартуул хошууны төв байсан төдийгүй Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг 700-1800 лам хуврагтай томоохон шашин номын төвүүд оршин байсанаараа онцлогтой олон эрдэмтэн мэргэд хувилгаад төрсөн нутаг юм.
 
Цэцэн-уул сум засаг захиргааны 5 багтай, 478 өрх,1737 хүн амтай,110197 толгой малтай,236,6 мянган га бүхий нутаг дэвсгэртэй. Далайн төвшнөөс дээш 2400-2900 м өндөр Түдэвтэй,Цэцэн-хайрхан зэрэг өндөр уул нурууд,Цэцэн,Цэгээн,Хярын,Хөдөө зэрэг нуурууд,Галуутай,Тэгш,Мухар Хүнгий,Луншит,зэрэг томоохон голуудтай, өмнөд хэсгээрээ бор хяр,их монголын элсэн манханаар хүрээлэгдсэн говь хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.
 
Цэцэн-уул сум нь БНМАУ-ын СНЗ-өөс зарласан болзлыг биелүүлж 1990 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан бөгөөд сумдаас ажил үйлсээрээ шалгар аймгийн хэмжээнд 3-р байр , Хүүхдийн цэцэрлэг аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан амжилттай ард түмэн юм.
 
Ажилсаг бүтээлч Цэцэнчүүдийн дундаас Хөдөлмөрийн баатар,гавъяат багш Д .Дагва,Хоньчин М .Ганболд, А .Ренчин, төмөр замын машинист н.Алтантогос зэрэг баатарууд төрөн гарсанаас гадна ард түмнийхээ дунд "Усны" гэж алдаршсан доктор Ё.Банзар, МУ-ын гавъат жүжигчин Н .Чулуунхүү,эдийн засагч Я .Яндаг,усны доктор Ё Банзар, аж үйлдвэрийн гавъяат З .Пүрэв,холбоочин Б .Баатар,эмч Н .Багаажав,Б .Үйлст,мэргэжилтэн Ш .Цэрэнпунцаг, Б .Чимиддорж, А .Барний нараас гадназэрэг Доктор цолтон 56,Улсын сайн малчин 8,төрөн гарсан бөгөөд Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцахад Д .Ванган, Б .Цэрэндорж нар депутатаар оролсон түүхтэй,.
Цэцэнчүүдийн дундаас төрсөн доктор цолтнуудын хийж бүтээсэн эрдмийн бүтээл нь монгол улсын хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмэр болж байгаагаар барахгүй өнөөдөр ч дээрх бүтээлүүд нь практик үйл ажиллагаанд өргөнөөр ашиглагдаж байна. Тухайлбал доктор Ё.Банзарын хийсэн Гадаргын усны ариун цэврийн зэргийн ангилал, 500 гаруй хорт бодисын агаар, ус, хөрсөнд байх дээд хэмжээний норм, ундны усны стандарт, хот суурин газрын хөрсний ариун цэвэрийн үнэлгээний ном зэрэг бүтээлүүд нь орчин цагт тухайн чиглэлээр шинээр гарч буй эрдмийн бүтээлүүдийн эх болж байна.
 
Цэцэнчүүд Түдэвтэй сумаас 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж төвийн эрчим хүчинд холбогдсоноосхолбогдож гадна,галуутайнГалуутайн голын боргион дээр 150 квт-ын усан цахилгаан станцыг барьж байгуулсанаар Гэрэлгэрэл цахилгааны 2 талын найдвартай эх үүсвэртэй болж өөрийн сумаа төдийгүй зэргэлдээ Сантмаргаз,Сонгино сумдыг гэрлээр хангаж байна.Энэ давуу талаа ашиглан Цэцэн-уулчууд барилгын ханын материал блок, тоосго,уламжлалт модон эдлэл,эсгийний үйлдвэрлэл,сүү сүүн бүтээгдхүүн,гутал болон зөөлөн оёдолын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэн ажлын байр гарган өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
 
Цэцэн-уул сумын төв хуучин Тэгшийн Хүрээний суурин дээр Ганданпилжээлин хийдийг сэргээн босгож Гавьж лам С .Сүръяагийн саначлагасанаачлага хандиваар Майдарын болон Дүйсэн санжийн,дүйнхорын,сахиусны дугана барьж байгуулан Бурхан багш Шагжжтүв,Майдар,Дүйнхор, Рэгдэндагва зэрэг бурхад,бурханы шашны 8 их суврагыг залан одоо Чойрын их дугана барьж эхлээд байна.