Брюс Ли: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 83 interwiki links, now provided by Wikidata on d:q16397 (translate me)
Мөр 10:
Түүнийг гурван настай байхад гэрийнхэн нь [[Хонг Конг]]руу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч гэсэн тэрээр кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охины нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилсөн байна. Сургууль дээрээ зодуулсныхаа дараагаас [[Кунг Фу]]гаар хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө маш их авъяастайгаа харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолддог болсон тул гэрийнхэн нь түүнийг [[Америк]] руу буцаан явуулсан.
 
Ингээд тэр [[Сиэтл]]д очин философи үзэж эхэлсэн ба хажуугаар нь тулааны урлаг зааж байлаа. Хэдхэн жилийн дотор түүний шавь нарын тоо маш их болсон ба [[Чак Норрис]], [[Стив МакКүйн]], [[Карим Абдул Жаббар]] зэрэг одууд ч шавь нь болсон юм. Ли сургуулиа хаялаа. Гэхдээ гэргий Линдатайгаа уулзсаныхаа дараа тэр хоёр ердөө жилийн дараа гэрлэжээ.
 
[[Калифорни]]д нүүн ирж тулааны урлагийн сургууль нээв. Үүнд нь дургүйцсэн нутгийн тулааны мастерууд халз тулаанд дууджээ. Халз тулаанд ялсан боловч маш удаан үргэлжилсэн учир Ли шинээр арга барил зохиож эхэлсэн байна.