Дамдинсүрэнгийн Энхбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Д.Энхбаатар нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төрж өссөн бөгөөд энд 10 жилийн сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Тэрээр 1980-аад онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж ирээд цэргийн албанд татагджээ. Д.Энхбаатар гадаад хэлний мэдлэгтэй байсан тул ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт орчуулагчаар ажиллаж байсан. Улмаар Цэргийн тагнуулын газарт ахмад цолонд хүртлээ алба хашиж, мэргэжлийн цэргийн тагнуулч болжээ. Энэ үед Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж, 1990 онтой золгов. Сэтгүүлч хэмээх үндсэн мэргэжилдээ хөтлөгдөн, “шинэ салхи”-ийг сониучирхаж явсан Д.Энхбаатар ардчиллын партизануудтай нэгдэжээ. 1996 онд болсон Улсын Их Хурлын ээлжилт сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Д.Энхбаатар болон зарим гишүүдийн санаачилгаар "Казиногийн тухай" хуулийг санаачилан батлуулсан байна. 1998 онд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар нь "Авилгал"ын хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн улмаар шүүхээс уг хэрэг батлагдсан тул эрүүгийн хариуцлаг хүлээлгэх шийдвэр гарсаны дагуу хоригджээ. Суллагдсаныхаа дараа БХЯ-ны “Транс сэргэлт” компанийн захирлаар ажиллаж байгаад хурандаа цолоор шагнуулжээ. Улмаар ЗХЖШ-ын Хяналт шалгалт, Үнэлгээний газрын даргаар ажиллаж байхдаа хурандаа Д.Энхбаатарыг 2012 оны 3 сард ерөнхийлөгч Элбэгдоржийн зарлигаар бригадын генерал цолоор шагнасан байна.
Энхбаатар нь [[Ардчилсан нам]]ын гишүүн бөгөөд [[Улсын Их Хурлын гишүүн]] байсан ба өнөөдөр [[Батлан хамгаалах яам]]анд Цэргийн тагнуулын даргаар ажиллаж байна.
Энхбаатар нь УИХ-ын гишүүн байх үедээ Монголд анх удаа болсон Казиногийн хэрэгээр авилгал авсан нь нотлогдон бүрэн эрхээ түдгэлзүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээжхамт байжээ.хүлээсэн хүмүүс нь Түүнтэйтүүнтэй хамт тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоо [[Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга]]аар ажиллаж байгаа Д.[[Баттулга]], тухайн үед УИХ-ын гишүүн, [[Хууль зүйн сайд]] байсан талийгаач болсон нэгэн ба [[Мон Макао компанийн захирал Байгаль]] зэрэг хэд хэдэн хүн ялнар эдэлжээюм.
 
{{delete|iimerhuu niitlel wiki-d heregtei esehed ergelzev. heregtei gej uzvel adminuud ustgal tag-iig ustgachihaarai}}