Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 56:
Өнөөдөр Улаанбаатар хотод 20 гаруй хэт богино долгионы радио ажиллаж байна. Эдгээрээс олон жил тасралтгүй үйл ажиллага явуулж байгаа радиогийн тухай мэдээлэл өгье. “Радио Улаанбаатар”-102.5 FM нь 1995 оны 4 сарын 8нд байгуулагдаж хэт богино долгионы радио єргєн нэвтрvvлгийг явуулах болсноор нийслэлд тєдийгvй Монгол улсдаа анхны, хувийн, стерио радио FM болсоор Улаанбаатар хот даяар ба тvvнд ойролцоох хотуудад хєгжим мэдээллийн нэвтрvvлгээ цацдаг. Тус радио нь эдийг засаг, нийгэм улс тєр, шинжлэх-ухаан мэдээлэл, урлаг соёл, гоо сайхан, боловсрол эрvvл мэндийн асуудлыг хєндсєн нэвтрvvлгvvд явуулдаг. Нийт нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олон сонсогчтой хөтөлбөртэй. Радио нэвтрvvлгийн хувьд “Music net”- Дэлхийн хєгжмийн ертєнц болж буй vйл явдлыг интернетийн сувгаар бэлтгэн хvргэдэг хєгжим мэдээлийн хєтєлбєр, “Golden hits”- Гадаадын чихэнд хоногшин vлдсэн дуу, “Surprise”- азтай агшин, хєгжим мэдээлэл, комьютер тоглоом, сонин хачин /521521/, “Мессеж шоу”- хєгжєєнт хєгжмийн шууд нэвтрvvлэг /521521 мессеж/, “Sunshine Japan music”- япон залуучуудын єнєєгийн амьдрал зэрэг нэвтрvvлгvvдээрээ олны танил хэдийнэ болж єєрийн сонсогчидтой болсон. Мєн "Шри -Шри" бясалгалын тєвтэй хамтран явуулдаг гоо зvй, танин мэдэхvйн "Нандин" нэвтрvvлэг, LADY тєвтэй хамтран явуулдаг орчин vеийн хvн бvхний хэрэгцээ болсон "Имиж" зайны сургалт, Сумо бєхийн барилдааныг Япон улсад мэргэжлийн бєхєєр хичээллэж байсан туршлагатай нэвтрvvлэгч Алтанхуяг хєтєлдєг. Радио Улаанбаатар 102.5 FM нь Америк, Европ, Азийн МТV-ийн болон Монолын рок попын, зохиолын дууны хитvvдийг сонсогчиддоо шуурхай хvргэдэг. Мєн "Єнєєдєр"сонинтой хамтран "FM" сонинг хамтран гаргаж 7 хоног бvрийн хитvvдийг тогтмол мэдээлж байна . Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа өөр нэг томоохон радио бол БИЛЭГ САНАА” ХХК-ийн дэргэдэх “ШИНЭ ДОЛГИОН” FM107.5 юм. Энэ радио станц 1998 оны 5 сарын 15- наас нийт Улаанбаатар хот даяар ба тvvнд ойролцоох хотуудад хєгжим мэдээллийн нэвтрvvлгээ цацжээ. FM 107,5 нь хєгжим мэдээллийн, хувийн, арилжааны радио ба тус байгууллагад захирал, менежер, нягтлан бодох, 3 найруулагч, 3 хєтлєгч, 2 редактор, утасны оператор зэрэг нийт 11 хvн ажилладаг юм. Нийслэл хотод ажилладаг нийт FM радиостанцаас зєвхєн хоёр нь 24 цагийн нэвтрvvлэг цацдагийн нэг нь 107.5. Нийт нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг боловч бид манай 25-45 насны сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олонд танил болсон олон нэвтрvvлэгтэй. Радио нэвтрvvлгийн хувьд “Гэртээ ганцаараа”, “Эрдэнийн хорол” зэрэг нь олны танил хэдийнэ болж єєрийн сонсогч олонтой юм. Мєн жолооч нарт зориулсан “Жолооны ард” хэмээх радио шоуг анх удаа vндэсний телевизтэй хамтран явуулж байсан. мєн цэцэрлэгийн насны хvvхдvvдэд зориулсан “Yлмэдэх цэцэгхэн хотхонд“ нэвтрvvлгийг UBS телевизтэй хамтран теле хувилбар болгон долоо хоногт 2 удаа нэвтрvvлж олон нийтийн хvртээл болгосон юм. “Ностальжи”, “Радио кола”, “Орос дуунд дуртай юу”, “Азийн дуу хоолой” зэрэг гадаад дуу хєгжмийн нэвтрvvлэг бэлтгэн цацдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш хоёр удаа нийт 700 сонсогчдын дунд санал асуулга явуулж тэдний насны онцлог, ихэнхдээ хаана, хэзээ, ямар нэвтрvvлэг сонсох дуртай, реклам сурталчилгаанд яаж ханддаг тухай тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон буюу жил болгон тодорхой тооны сонсогчдийн дунд санал асуулга явуулж нэвтрvvлгийнхээ бодлогод єєрчлєлт хийдэг байна . Монголиан Мюзик Медиа ХХК-ийн дэргэдэх Хай-Фай Радио FM 98.9 нь 2005 оны 1-р сарын 24-нд анхны нэвтрүүлгээ нийслэлчүүддээ хүргэж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 4 жилийн турш тус радио 32 мянга гаруй цагийн эфир, 60 гаруй нэвтрүүлгийг сонсогчиддоо хүргэсэн байна. Хай-Фай Радио FM 98.9 нь дэлхийн болон монголын шилдэг альтернатив, рок шинэ дуу хөгжмийг сонсогчиддоо хамгийн түрүүнд хүргэдэг, хотын соёлыг сурталчилдаг, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг. Улаанбаатар хотод хөгжмийн хамгийн олон урсгал, тухайлбал, рок, жааз, сонгодог, поп, регги, ар-н-би соул, альтернатив, металл, чилл аут, электро, электо рок, хип-хоп гэх мэт 10 орчим урсгалаар дагнасан хамгийн олон хөгжмийн хөтөлбөртэй радио станц юм.
Hi-Fi 98.9 радио нь жил бүр “PLAYTIME” хөгжмийн наадам зохион байгуулдаг. Өнөөдөр манай орны радио нь өмчийн хэлбэрээр нь олон нийтийн, арилжааний хувийн, улсын гэсэн хоёр ангилагдаж байна. Нэвтрүүлэг дамжуулж байгаа аргаар нь агаарын долгионоор, радио релейний шугамаар, хэт богино долгионы гэж хувааж болно. Сонсогчдийг хамрах хүрээгээр нь орон даяар нэвтрүүлэг цацдаг, орон нутгийн /аймаг, хотын/ гэж ангилж үздэг. Өнөөдөр Монгол улсад орон нутгийн радио бүрэлдэх шатандаа байна. Санхүүжилтаараа төсвөөс, сурталчилгааны орлогоос, гадаадын санхүүжилттай гэж бас хуваагдаж байна. Аймгийн засаг даргийн тамгийн газраас санхүүждэг “Увс”, “Баян-Өлгий”, 1990 онд байгуулагдсан хувийн арилжааны “Говийн долгион” ( Өмнөговь аймаг), “Лха тэнгэр” (Дархан), “Тунгалаг буянт” (Ховд), Олон улсын байгуулагийн санхүүжилттай “Чөлөөт радио FM-102.4” (Орхон аймаг), “Өргөн Сэлэнгэ” радио (Сэлэнгэ аймаг) гэх мэт. Радиогийн салбарт хувийн хэвшил зонхилж байгаа нь жам ёснй хэрэг. 1999 оны сүүлээр Монгол Улсад 11 радио ажиллаж байсны 5 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байлаа. 2006 оны 4 сард Монголын хөдөө орон нутагт радиог сайжруулахын тулд Азийн сангийн тусламжтайшаар хөдөөгийн 12 радио станцийн төлөөлөгчид Улаанбаатар хотод уулзжээ. Хоёр өдөр болсон уулзалтын үр дүнд Орон нутгийн радио нийгэмлэг байгуулжээ. “Азийн сан” орон нутгийн радиогийн нийгэмлэгээр дамжуулан орон нутгийн байгаль орчин, нийгэм, улс төрийн асуудлаар мэдлэг олгож, орон нутгийн радиог чөлөөт, бодит дуу хоолой болгон хөгжүүлэх болно гэж амласан юм. Үнэхээр дэд бүтэц муутай манай орны хөдөөгийн иргэдийн хувьд радио нь дэлхийтэй хөл зэрэгцэн алхах холбоо нь юм. “Говийн долгион радио” нь 2001 онд Соросын сангаас хандиваар тоног төхөөрөмж худалдан авчээ. Сүүлийн жилүүдэд гадаадын сайн дурын болон, аль нэгэн орын засгийн газраас санхүүждэг сан, холбоо, нийгэмлэгүүд Монголын орон нутгийн радиогийн хөгжилд анхаарч эхэлжээ. Улаанбаатар дахь АНУ ын ЭСЯ Даланзадгад хотын “Говийн долгион FM 103,6” радиод сансрын антенна бэлэглэжээ. Энэ антенны тусламжтайгаар Америкийн дуу хоолой радио станцийн нэвтрүүлгийг Монголын зүүн өмнө зүгийн нутаг, хойд хятадад дамжуулж байна. Энэ радио одоо англи хэлээр олон улсын мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж говийн бүсийн хөрш зэргэлдээ 4 аймагт, БНХАУ-ын хойд хэсгийн нутагт цацаж байна . 2008 онд манай улсад ... радио ажиллаж байгаагийн ... нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт ажилладаг. Түүнээс гадна хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ч өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээ байгуулжээ. АНУ ын Чикаго хотод 2007 оны сүүлээр "Монгол Радио 1240 АМ" долгионоор, бямба гариг болгоны 21:30 минутаас 22:00 хүртэл нэвтрүүлэг явуулдаг байна. Энэ радио нь нэвтрүүлгээрээ гадаад дотоодийн үйл явдлын мэдээ мэдээлэл, ашигтай зөвлөгөө, ярилцлага, урлаг спортын мэдээлэл, хууль эрх зүйн асуудлаар мэдээлэл өгдөг байна. Энэ радио нэвтрүүлгээ интернэтээр давхар дамжуулдаг тул дэлхийн аль ч өнцөг булангаа сонсох боломжтой болжээ
ЭЛГЭН НУТАГ ФМ-96,9 ИЙН ТҮҮХ: Бид 2003 оны 1 сарын 14 нд анх удаа fm-100,1 долгиноор ЭЛГЭН НУТАГ радиогийнхоо эфирийг нээж 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж сонсогч та бүхэндээ нэвтрүүлгээ хүргэж эхэлсэн. Ардын хувьсгалын 84-86, 90 ойн баяр наадмын хурдан морины уралдааныг Хүй долоо худагаас, мөн японы Сумо бөхийн барилдааныг шууд дамжуулж байсан зэрэг нь тухайн цаг үедээ радиогийн түүхэнд анх удаагийн үйл явдал байлаа. Сонсогч олныхоо хүсэл сонирхолыг дээдлэн хошин зохиомжит, монголын үе үеийн хаадууд, монгол улсын баатрууд, ерөнхий сайдууд, бурханы ном, уран уншлага, шүлэг өгүүллэгэн ролик, шторко нэвтрүүлдэг нь бидний онцлог юм. Мөн Монголын Нууц Товчоо түүхэн судар бичиг, Монгол нутгийн Чоно, Буурал анчны тэмдэглэл, Тунгалаг тамир, Алтайд зэрэг зохиол бүтээлүүдийг радиогийн бүтээл болгон нэвтрүүлжээ. Улмаар 2007 онд Тунгалаг Тамир романаараа Монголын анхны МР3 хос CD худалдаанд гаргасан билээ.Тус ЭХ ЭЛГЭН НУТАГ ХХК нь 2009 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зарласан тендерт амжилттай оролцож 96,9 үелзэл дээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч 2010 оны 7 сарын 14 эхлэн FM-96,9 үелзэллээр нэвтрүүлгээ түгээж байна. Мөн хот хөдөөд шинээр фм радиогийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна дууны фондоор ханган сургалтанд хамруулдаг. Бид цаг ямагт сонсогч олон түмнийхээ хүсэл сонирхолд нийцэхүйц зохиол бүтээл, дуу хуур, нэвтрүүлгүүдээр үйлчилж ажиллах болно. Элгэн нутаг радио нь Эх дэлхийд гэсэн уриатайгаар дэлхий даяар түгээж байна.
 
[[Category:Холбоо харилцаа]]