Юань Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 109:
[[Файл:Yuan coinage.jpg|thumb|right|Юань улсын мөнгөн зооснууд]]
 
Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан хязгаарлалтгүйгээр барих бөгөөд угсаа залгамжилах хунтайж нь[[Дотоод бичгийн яам|Дотоод бичгийн яамыг]] /Уг яаманд [[Сангийн яам]], [[Ёслолын яам]], [[Цэргийн яам]], [[Шүүхийн яам]], [[Үйлдвэрийн яам]] зэрэг 6 яам харъяалагдаж байв/ хариуцах бөгөөд, [[Нууц бичгийн яам]] , [[Дэвшүүлэх бууруулах яам]] эдгээр 2 яамыг сайдтомилогдон ерөнхийлөн захирч байв. Тус 2 яам нь хэн хэндээ үл захмрандах бөгөөд бие биедээ хяналт тавих үүрэгтэй бабйжээбабижээ. Засаг захиргааны зохион байгуулалт, хууль цааз, цэрэг арми зэрэг Юань улсын төрийн дээд эрх мэдлийг "Их хаан" барьж түүний удаад хунтайж, хан хөвгүүд, угсаа төрлийн ван нар орж байжээ. 1271 оноос Юань улсын төрийн дээд байгуулага нь [[Дотоод бичгийн яам]], [[Нууц бичгийн яам]], [[Дэвшүүлэх бууруулах яам]] зэрэг байв. Төвлөн засах яам нь Юань улсын засаг захиргааны бүх эрхийг удирдах төрийн дээд байгуулага байжээ. Одоогийнхоор бол Засгийн газартай адилтгаж болно. Энэ яамыг [[Эрхэлсэн сайд]] толгойлж, энэхүү тушаалд хааны орыг залгамжлах хунтайжийг тавьдаг байв. Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд [[Чинсан]] нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд, засагч туслагч түшмэл байв. Юань улсын сударт бичсэнээр засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Дотоод бичгийн яамыг түүний салбар буюу төлөөний яам-10, чөлгөө-185, шилтгээн-33, тойрог 359, гацаа-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хувиар өөрчлөгдсөнгүй. Хууль цааз нь төрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн дүрэм журам байлаа. Юань гүрний үед засаг захиргааны хамгийн том нэгж нь “Mуж” байв. Мужийг дотор нь :
* Дотоод муж
* Гадаад муж гэж 2 ангилж байсан. Дотоод муж нь хаанд шууд захирагддаг байсан бөгөөд харин гадаад муж нь нийт 11 мужаас бүрддэг байжээ. Муж нь дотроо: Олон зам, Зам, Олон фү, Жоу, Сянь гэж хуваагддаг. Муж болон олон замыг 25-аас дээш насны Монгол даргач нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ.