Хүрэл зэвсгийн үе: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
== Хүрэл зэвсгийн үе ==
[[Монгол]] нутагт хүрлийн үйлдвэрлэл IIII мянганаас эхэлсэн байна.I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ.Хүрэл эдлэлд [[зэс]] 90%,[[цагаан тугалга]] 10% ордог байна.Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ.[[Дөрвөлжин булш]]наас болон түүврээр хүрэл [[сүх]],хүрлээр хийсэн [[ооль]],[[хутга]],[[зэв]]үүд,[[дуулга]].[[тогой]],[[амгай]],[[зуузай]],[[шөвөг]],[[хуруувч]],амьтны дүрстэй тээг товруу,даруулга зэрэг зүйлс олджээ.Ер нь [[хүрэл зэвсэг]] аж ахуй чимэглэлийн зүйлс [[Монгол орон]]д ихээхэн тархмал байдаг.Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг.
Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш,буган чулуу нь аймгийн ахлагч,аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй удирдагчдад зориулагджээ.Тийм нүсэр байгууламжийг аймаг хотлоороо бүтээхээс биш ганц нэгэн хүн бүтээх боломжгүй.[[Буган хөшөө]] нь ноёлогч аймгийн сүлд байсан бололтой.Тэгэхээр хүрлийн эхэн үеэс аймаг өрнөлийн үеэс аймгийн холбооны зохион байгуулалттай болжээ.
Дөрвөлжин булш нь [[Хүннү]] нарын эртний хэлбэр тэдний өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ.[[Хятад]] сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгйин анхных нь Хүнью болон Гүй нар юм.НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.