1945 оны чөлөөлөх дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
1945 оны VII сарын 26-нд Японтой байлдаж байсан АНУ, Англи, Хятад гурван гүрнээс үг дуугүй бууж өгөх тухай шаардлага тавив.
Түүнийг Японы засгийн газар хүлээж авсангүй.
Зөвлөлт засгийн газар Крымийн бага хурлаас хүлээн авсан үүргээ биелүүлэн, 1945 оны IV сарын 5-нд, Японтой байгуулсан харилцан үл довтлох гэрээг цуцалсан бөгөөд наймдугаар сарын 9-нд [[Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа|Японы эсрэг дайн зарлав]].
Японы милитаризмыг бут цохиж, дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө явуулсан шудрага хун төрөлхтний нийтийн ариун үйлсэд хувь нэмэр оруулах, еөрийн орны аюулгүй байдлыг хангах, Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийг харгалзан БНМАУ-ын Засгийн газар 1945 оны VIII сарын 10-нд Японд мөн дайн зарлав.
Монгол ардын хувьсгалт цэрэг нь оперативын удирдлагын хувьд Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И.А.Плиевийн удирдлагад багтаж, зөвлөлтийн нэгтгэл ангиудын хамт «өмнөд бүлэг» гэгч морьт механикжуулсан группийг бүрэлдүулсэн билээ. Тус группэд Монголын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, шимийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд оролцжээ. Тус группэд бүгд 42 мянган цэрэг, офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байв.
Мөр 31:
шагнал одон медалиар шагнажээ. Зөвлөлтийн Улаан армийн 800 шахам хүнийг монголын одон медалиар шагнажээ. Японы милитаризмыг бут цохих
нийтийн шударга тэмцэлд БНМАУ, зэвсэгт хүчнээ оролцуулж, Зөвлөлтийн Улаан армийн хамт Японы хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж, Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтрааж, энх тайван байдал тогтоох, дорно дахины дарлагдсан улс түмний эрх чөлөөгөө олох тэмцэлд дэмжлэг үзүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж учирч байсан аюулыг арилгав. Манай улс ариун шударга үйлсийн төлөөх тэмцэлд хүн хүчний болон эд материалын ихээхэн хохирол хүлээсэн юм. Японы зүгээс БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайныг эхэлсэн 1935 оноос 1939 оны Халхын голын байлдааныг дуусталх үе болон 1945 онд МАХЦ-ын явуулсан чөлөөлөх дайны хугацаанд олон зуун хүний амь үрэгдэж, 322 сая төгрөгийн эд материалын хохирол хүлээсэн юм.
== Түүнчлэн үзэх ==
* [[Хасан нуурын мөргөлдөөн]]
* [[Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа]]
* [[22-р хорооны хэрэг явдал]]
* [[Зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголд]]
* [[Японы эзэн хааны арми]]
* [[Квантуны Арми]]
 
 
[[Ангилал: Түүхий]]
[[Ангилал:Дайнууд]]
[[Ангилал:Дэлхийн хоёрдугаар дайн]]
[[Ангилал:Монголчуудын оролцсон дайн]]
[[Ангилал:БНМАУ-ын оролцсон дайн тулаан]]
[[Ангилал:Хил хамгаалалтын түүх]]
[[Ангилал:Дэлхийн түүх]]
[[Ангилал:Зөвлөлтийн оролцсон дайнууд]]
[[Ангилал:Японуудын оролцсон дайнууд]]
[[Ангилал:Оросуудын дайнууд]]
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Японы түүх]]
[[Ангилал:Оросын түүх]]