Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
Филатова Цэдэнбалын биеийн байдал муудаж байгаагаас шалтгаалан эрх мэдлээ алдахаас айж, Монголын бүх салбарын ажилд хутгалдан оролцохоо эрс нэмэгдүүлсэн бөгөөд [[Хятад]]ын талыг баримтлагч гэдэг нэрээр Монголын зарим удирдагч нарыг албан тушаалаас нь зайлуулахад өөрийн нөхөртөө нөлөөлөх нөлөөг ашиглаж чаджээ. Ж: [[Жагварал]], [[Б.Ширэндэв]] нарыг албан тушаалаас нь огцруулсан асуудлууд.
Түүнээс гадна 1984 оны 8-р сард хийхээр товлосон [[МАХН-ын Төв хороо]]ны Бүгд хурлаар Улс төрийн товчооны "Эдийн засгийн шинэчлэгч" бүлгийг бут ниргэн толгойлогч нарыг нь албан тушаалаас огцруулахаар урьдчилан төлөвлөж байсан байна. Энэ талаар хангалттай мэдээллийг [[КГБ]]-ын төлөөлөгч генерал Радченко авсан байна.
Иймд 1984 оны 2 сард ЗХУ-ын гол удирдагч нарын нэг болох [[Андрей Громыко|А.Громыко]] даргатай [[ЗХУКН-ын Төв хороо]]ны [[Улс төрийн товчоо]]ны [[Олон улсын асуудал хариуцсан комисс]] хуралдаж монголын асуудлыг хэлэлцжээ. Хуралд А.Громыко, [[Батлан хамгаалах яам]]ны сайд [[Д.Устинов]], КГБ-ын дарга [[Чебриков]], [[Төв хорооны нарийн бичгийн дарга]] Чебриков, КГБ-ын орлогч, [[Тагнуулын албаны дарга]] [[Крючков]], [[Элчин сайд Павлов]], КГБ-ын монгол дах төлөөлөгч Радченко нар оролцжээ. Тэд нар монголын удирдлагыг эрүүлжүүлэх хүч монголд өөрт нь байгаа эсэх дээр санал солилцсоны үндсэн дээр нэмэлт мэдээлэл цуглуулах шийдвэр гаргасан байна.
[[File:Радченко.jpg|thumb|left|Генерал В.Радченко Улаанбаатар хот дах маршал Г.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол дээр]]
Энэ үед Цэдэнбал Москвад ирж шинжилгээ хийлгэсний үр дүн тун тааруу гарчээ.