Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа- ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын өгсөн за..."
 
No edit summary
Мөр 1:
Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа- ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын өгсөн зааврын дагуу ЗХУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны зохион байгуулж, БНМАУ-ын удирдагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм. Зарим судлаач нар төрийн тайван эргэлт гэж үздэг.
 
==Ю.Цэдэнбалыг нам, төрийн удирдлагаас зайлуулах болсон шалтгаан==
ЗХУ-ын нам болон төрийн удирдагчаар М.С.Горбачёвыг сонгосны дараа түүний шууд санаачлага, удирдлагаар социализмыг зөв болгож засаж сайжруулах зорилго бүхий "Перестройка" буюу "Өөрчлөн байгуулалт"-ыг ЗХУ-д хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бодлого нь цаашид хүчээ авч хөгжсөөр социалист лагерийг задлан бутаргаж, социализмыг булшилсан төдийгүй социалист ба капиталист системийн дунд болж байсан "Хүйтэн дайн"-д АНУ тэргүүтэй капиталист улсуудыг ялуулсан билээ.
ЗХУ-ын удирдагч Горбачёвыг удирдлагад гарч ирэхэд БНМАУ, БНСРУ, БНАГУ зэрэг социалист улсуудын нам, төрийн тэргүүнүүд нь тасралтгүй 30-40 жил ажилласан Ю.Цэдэнбал, Чаушески, Э.Хоннеккер зэрэг олон жил төрийн удирдагч хийсэн ахмадууд байсан бөгөөд тэд нар Брежневийн үеийн аядуу социализмыг талархагч нар байсан нь үзэл бодол, зарчмын хувьд Горбачёвтай зөрчилдөж байжээ.
Мөр 11:
* 3. БНХАУ-тай харилцаа сайжруулахын үүднээс БНМАУ-ыг хаях нөхцлийг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн тэгш байдлыг шаардаж байгаа Монгол удирдагч нарыг дэвшүүлэн гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд байжээ.
 
==Цэдэнбалыг зайлуулах нөхцлийг бүрдүүлсэн нь==
1983 оноос эхлэн БНМАУ-ын удирдагч нарын дунд Филатоваг аргадан долигногч нарын буюу Сайд нарын зөвлөлийн орлогч Д.Майдар тэргүүтэй хэсэг болон Ж.Батмөнх. Д.моломжамц тэргүүтэй "Эдийн засгийн шинэчлэгч" Бүлгийн хоорондын зөрчилдөөн эрс хурцдаж эхэлсэн байна. Ю.Цэдэнбал энэ үед дундыг баримталж байсан боловч аажимдаа эхнэр Филатовагийн нөлөөгөөр Д.Майдар тэргүүтэй хэсгийг дэмжиж эхэлсэн байна. Гэвч түүний биеийн байдал тархины судасны хатуурлаас болж эрс муудаж эхэлсэн байна. Энэ тааламжтай үеийг ашиглан ЗХУ-ын удирдлага БНМАУ-ын удирдлагад эрс өөрчлөлт хийхээр шийджээ. Юуны өмнө Цэдэнбалын нөлөөнд орсон БНМАУ-д ЗХУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Смирновыг С.П.Павловоор солисон байна. Мөн БНМАУ дах ЗХУ-ын НАХЯ буюу КГБ-ын төлөөлөгчөөр маш их туршлагатай генерал Всеволод Радченког томилон ирүүлжээ.
Филатова Цэдэнбалын биеийн байдал муудаж байгаагаас шалтгаалан эрх мэдлээ алдахаас айж, Монголын бүх салбарын ажилд хутгалдан оролцохоо эрс нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын талыг баримтлагч гэдэг нэрээр Монголын зарим удирдагч нарыг албан тушаалаас нь зайлуулахад өөрийн нөхөртөө нөлөөлөх нөлөөг ашиглаж чаджээ. Ж: Жагварал, Б.Ширэндэв нарыг албан тушаалаас нь огцруулсан асуудлууд.
Мөр 19:
А.Громыко тэргүүтэй комисс дахин хуралдаж эрс шийдэмгий арга хэмжээ буюу БНМАУ-ын нам, төрийн удирдлагаас Цэдэнбалыг зайлуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай төлөвлөгөөг зохион хэрэгжүүлэхийг Төв хорооны холбогдох хэлтэс, ГХЯ,КГБ-д үүрэг болгосон байна.
 
==Цэдэнбалыг зайлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь==
Цэдэнбалыг нам төрийн эрх мэдлээс зайлуулахын тулд тайван замаар шийдвэрлэхийн тулд
Гэвч 1984 оны наймдугаар сарын сүүлээр нэг л өдөр түүнийг бүх албан тушаалаас нь буулган нам, төрийн өндөр албанаас зайлуулсан юм. Анх 1984 оны нэгдүгээр сарын 14-нд улс төрийн товчооны хурлаар түүнийг ЗХУ-д эмчлүүлэх тогтоол гарч ажлыг нь Д.Моломжамцад хавсруулахаар болжээ.
Мөр 27:
Энэ бүхнийг тайлбарлахдаа “намын удирдлагын залгамжлалын асуудлыг нам ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагын үүднээс шийдвэрлэв” гэжээ. Үүнээс өөр ямар нэг илүү тайлбар хийсэнгүй. Гэвч 1980-аад оны эхнээс иргэд социалист нийгэм явахаа болсныг сэм хэлэлцдэг болоод байсан тул Ю.Цэдэнбалыг авч хаясан нь жирийн нэг хэрэг бус гэдгийг гадарлаж байлаа. Түүний оронд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Бөтмөнхийг дэвшүүлэв.
 
[[АнглилалАнгилал: Түүхий]]
[[Ангилал: Монголын түүх]]
[[Ангилал: БНМАУ-ын түүх]]