Христ итгэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Elvonudinium (Яриа) хэрэглэгчийн 374556 засварыг цуцлах
Мөр 24:
ХристИтгэл нь 1-р зуунд үүссэн бөгөөд [[Ромын эзэнт гүрэн|Ромын Эзэнт Гүрний]] Иуда мужад Иудей хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон [[Египет|Египетээр]] дамжин [[Грек]], [[Итали|Италид]] тархсан. 392 онд Ромын Эзэн Гүрний хаан I Теодосис хаан 2 сарын 27-ний өдөр зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний Төрийн Шашин болгосон. 1054 онд ХристИтгэлт хагарал гаран зүүн (Ортодокс), баруун (Католик) болон салсан. Энэ хагарал одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. 16 зууны үеэс эхлэн Католик урсгалаас Протестант урсгал салсан бөгөөд энэ үеээс эхлэн маш олон жижиг урсгалууд бий болсон.
=== Эхлэл ===
Шинэ Гэрээний хэллэгээр, Иудей хүн Есүс 30 гаруй настай байхдаа (МЭ 1-р зууны 30-аад оны үе) эхлэн үйлчлэлээ эхлэн, сургаалаа номлож эхэлсэн. Тэрээр мөнх амь, Бурханд итгэх итгэл болон зөвт, гэм зэмгүй амьдралын талаар заадаг байсан. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээн, хүмүүст усан баталгаа хийж өгдөг байсан бөгөөд хүмүүсийн гэм нүглийн төлөө загалмайдзагалмайнд цовдлогдонбиш харин зүгээр л хөндлөн модонд цовдлуулж нас барсан. Гэм нүглийн төлөөс нь цус бөгөөд Еврейчүүд гэм нүглээ далдлахын тулд хургаар Бурханд өргөл өргөдөг байсан. Ингэсээр уучлал ирдэг байлаа. Христ яг тэр хургатай адил өөрийгөө хүмүүсийн гэм нүглийн төлөө өгсөн бөгөөд ингэснээр Түүнд итгэсэн хүн бүр гэм нүгэлгүй болно хэмээн заадаг.
 
=== Эхэн үеийн ХристИтгэл ===
Христийн нас барсны дараа түүний дагалдагч нар хүмүүст Түүний сургаалыг үргэлжлүүлэн номлож, хүмүүст усан баптисм хүртээж, итгэхийг уриалж байлаа. Зарим Иудей хүмүүс тэднийг буруу номтон, гаж урсгал хэмээн Ромын шүүхэд гомдол гаргасан боловч Ромын шүүх Христэд итгэгчдийг Иудей шашны нэг урсгал гэж үзсэн байна. Ромын эзэн хаан Неро (МЭ 54-68 он) Христэд итгэгч хүмүүсийг хоморголон устгаж байсан ба МЭ 60 оноос эхлэн энэ явдал улам эрчимжсэн.