Жон Ирвинг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 10:
Тэрээр 3 дахь романаа хэвлүүлснийхээ дараа хэвлэлийн газар нь түүнийг хангалтгүй дэмжиж байна хэмээн үзэж, дараагийн ''Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ?'' романаа өөр хэвлэлийн газарт хэвлүүлсэнээр түүний амжилтын гараа эхлэв. Уг романд зохиолч Т. С. Гарп болон түүний ээжийн талаар өгүүлдэг. Энэхүү роман нь асар их амжилт авчирсанаар Ирвинг багшлахаа болин зөвхөн зохиолоо бичих боломжтой болжээ.
 
''Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ?'' хэмээх романаас бусад зохиолуудыг нь герман хэлнээ Diogenes Verlag эрхлэн гаргасан байна. Rowohlt Verlag тус романыг герман хэлнээ анхлан хэвлэж байсан бол 2012 онд Diogenes Verlag тус романыг хатуу хавтастай хувилбараар мөн хэвлүүлжээ.
 
1998 онд бичсэн ''1 жил бэлэвсэрсэн нь'' хэмээх романаас нь сэдэвлэн бичсэн түүний анхны ''Чимээ гаргахгүйг хичээдэг нэгэн чимээ'' нэртэй хүүхдийн ном 2003 онд хэвлэгджээ. Уг номын зургийг германы зохиолч, зураач [[Татьяна Хауптман]] зурсан байна.