Жон Ирвинг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 6:
Тэрээр ''Жон Уоллас Блант'' нэртэйгээр хорвоод мэндэлжээ. Түүний эцэг нь байлдааны онгоцны нисгэгч байсан бөгөөд 1996 онд насан эцэслэв. Жон Ирвингийн ээж Хелен Францис Уинслоү нь сувилагч байсан бөгөөд хүүгээ төрөхөөс нь өмнө нөхрөөсөө салсан байна. Ээж нь 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хойд аав Коллин Ф. Н. Ирвинг Оросын түүхийн профессор бөгөөд түүнийг 6 настайд нь үрчлэн авч өөрийн овгоо өгсөн юм. 14 настайгаасаа Жон бөх барилдаж, зохиол бичиж эхлэв. Гэвч тэрээр [[Дислексия]] өвчин буюу унших /зөв бичих доголдолтойн улмаас сургууль дээрээ ихээхэн асуудалтай байлаа. Тэрээр 19 настайдаа хэдийнэ юу хийхийг хүсч буйгаа мэдэж байлаа: Бөх барилдах болон роман бичих. (Ишлэл: ''„Бичих бол барилдахтай адил. Зохиол бичихэд ч бас хичээл зүтгэл болон техник шаардлагатай. Аливаа зохиолыг бичихдээ дайсан уруугаа довтлох мэт дайрах ёстой. Барилдсaнаар би төвлөрч сурсан. Чухал бус зүйлүүдийг орхих тэр хонгилын үзүүрийн гэрлийг бөх надад харуулсан. Бөх барилдсанаар би өөртөө итгэх болон өөртөө шударга байх хоёрын ялгааг мэдсэн. Чи дээд зэргийн бэлтгэлтэй, соргог байж, юу чадахаа мэдэх ёстой. Гэхдээ өөрийгөө ялагдашгүй гэж бодож болохгүй. Эс тэгвээс чи урьд нь 10 удаа ялж байсан өрсөлдөгчдөө ч ялагдах болно.“'')
 
Ирвинг [[Питтсбургийн Их Сургууль]]д 1961 оноос эхлэн Английн уран зохиолоор сурч эхэлсэн бөгөөд 1962/64 онуудад буюу 2 семестер [[Вена]] хотноо суралцаж байхдаа анхны романыхаа сэдвийг олжээ. Түүний өрөө нь хүйтэн байдаг байсан тул тэрээр амьтны хүрээлэн, цайны газруудаар цагаа өнгөрүүлэн, мотоциклоор давхиж, Гюнтер Грассын [[Тугалган бөмбөр /The Tin Drum]] романыг уншин, онгод орж [[Баавгайг сулла! /Setting Free the Bears]] хэмээх анхны номоо бичсэн нь 1968 онд хэвлэгдсэн байна. [[Вена]]ас буцаж ирээд Ирвинг Нью-Хэмпшир Их Сургуульд элсэн орж, 1651965 онд бакалврбакалавр зэрэгтэй төгсчээ. 1967 онд мастерын зэргээ [[Айова]]гийн Их Сургуульд хамгаалан [[Вермонт]]ын нэгэн коллежид багшилж байлаа.
 
1998 онд бичсэн ''1 жил бэлэвсэрсэн нь'' хэмээх романаас нь сэдэвлэн бичсэн түүний анхны ''Чимээ гаргахгүйг хичээдэг нэгэн чимээ'' нэртэй хүүхдийн ном 2003 онд хэвлэгджээ. Уг номын зургийг германы зохиолч, зураач [[Татьяна Хауптман]] зурсан байна.