Жон Ирвинг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 6:
Тэрээр ''Жон Уоллас Блант'' нэртэйгээр хорвоод мэндэлжээ. Түүний эцэг нь байлдааны онгоцны нисгэгч байсан бөгөөд 1996 онд насан эцэслэв. Жон Ирвингийн ээж Хелен Францис Уинслоү нь сувилагч байсан бөгөөд хүүгээ төрөхөөс нь өмнө нөхрөөсөө салсан байна. Ээж нь 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хойд аав Коллин Ф. Н. Ирвинг Оросын түүхийн профессор бөгөөд түүнийг 6 настайд нь үрчлэн авч өөрийн овгоо өгсөн юм. 14 настайгаасаа Жон бөх барилдаж, зохиол бичиж эхлэв. Гэвч тэрээр [[Дислексия]] өвчин буюу унших /зөв бичих доголдолтойн улмаас сургууль дээрээ ихээхэн асуудалтай байлаа. Тэрээр 19 настайдаа хэдийнэ юу хийхийг хүсч буйгаа мэдэж байлаа: Бөх барилдах болон роман бичих. (Ишлэл: ''„Бичих бол барилдахтай адил. Зохиол бичихэд ч бас хичээл зүтгэл болон техник шаардлагатай. Аливаа зохиолыг бичихдээ дайсан уруугаа довтлох мэт дайрах ёстой. Барилдсaнаар би төвлөрч сурсан. Чухал бус зүйлүүдийг орхих тэр хонгилын үзүүрийн гэрлийг бөх надад харуулсан. Бөх барилдсанаар би өөртөө итгэх болон өөртөө шударга байх хоёрын ялгааг мэдсэн. Чи дээд зэргийн бэлтгэлтэй, соргог байж, юу чадахаа мэдэх ёстой. Гэхдээ өөрийгөө ялагдашгүй гэж бодож болохгүй. Эс тэгвээс чи урьд нь 10 удаа ялж байсан өрсөлдөгчдөө ч ялагдах болно.“'')
 
Тэрээр анхны эхнэрээсээ 2 хүүтэй бөгөөд 39 насандаа гэр бүлээ цуцлуулж, 1987 онд ахин гэрлэн бага хүү нь мэндэлжээ. Жон Ирвинг [[Вермонт]] болон [[Канад]]- д оршин суудагамьдардаг.
 
== Шагнал, өргөмжлөл ==