Лев Троцкий: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 90:
 
===Аллага===
Зөвлөлтөөс хөөгдөн гарсаны дараа Троцкий нь Сталины эсрэг идэвхитэй тэмцэж, Сталин болон Сталинизмын тухай олон тооны өгүүллэг, бусад материалыг хэвлэлд нийтлүүлсэн байна. Энэ байдлыг тэвчихийн аргагүй байдалд хүрсэн тул Сталин хариу арга хэмжээ авч Троцкийг устгах даалгаврыг Дотоод хэргийн ардын комиссариатад өгсөн байна. Дотоод хэргийн ардын комиссариатын холбогдох албаны ажилтангууд буюу чекистууд Троцкийг судлахустгах ажиллагааг 2 удаа зохион байгуулжээ. Энэ тухай энэхүү ажиллагааг шууд удирдахад оролцож байсан чекист-генерал Судопаловын удртгалд тодорхой өгүүлсэн байна. Эхний оролдлогыг Испаний иргэний дайнд оролцогч, дэлхийд алдартай зураач Сикериосын удирдлага доор тусгай хорлон сүйтгэгч нарын бүлгийг байгуулан Троцкийн амьдарч байсан байр луу зэвсэгт дайралт хийжээ. Гэвч энэ оролдлого амжилтгүй болсон тул хоёр дах оролдлогыг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ ажиллагаанд Испаний бүгд найрамдах улсын армийн дэслэгч байсан Меркиантосыг ашигласан бөгөөд тэрээр Троцкийн гэр бүл, түүний хүрээлэгч нарын итгэлийг аажимаар авах замаар түүний хүрээлэлд нэвтэрсэн байна. Тэгээд нэгэн өдөр Троцкийтой өрөөнд нь хоюул үлдэхдээ сүхээр түүний толгойд үхлийн цохилт өгсөн байна. троцкийн бие хамгаалагч нар түүнийг баривчилан Мексикийн цагдаад хүлээлгэн өгсөн ба Троцкий шархаа даалгүй нас баржээ. Троцкийг алсан Меркиантост Мексикийн шүүх урт хугацаанд хорих ял оноосон ба энэ ялаа дуусгасны дараа суллагдан Троцкийг алсаны төлөө 1940 онд шагнагдсан ЗХУ-ын баатар цолоо Москвад Л.ИлБрежневийн гараас гардан авсан түүхтэй байдаг.
 
==Онолын хувь нэмэр==