"Ген"-ны өөр хувилбарууд

б (Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:Q7187)
Амьд организмын ихэнх нь генээ ДНХ-ын(Дизоксирибонуклейн хүчил) урт утсан дээр кодчлодог. ДНХ нь 4 төрлийн нуклеотидын дэд нэгжтэй урт гинжээс бүрддэг ба эдгээр дэд нэгжүүд нь дор бүрдээ 5 нүүрстөрөгчтэй сахар, нэг фосфатын бүлэг болон аденин, гуанин, тимин, цитозин сууринуудын аль нэгийг агуулдаг. Хамгийн энгийн ДНХ-ын эсдэх бүтэц нь давхар хеликс бүтэц юм. Хеликс бүтэц нь хоёр бие даасан ДНХ бие биеээ баруун гар тийшээ тойрон спирал үүсгэхэд үүсдэг. Энэ бүтэцэд суурины дүрэм нь гуанин цитозинтэй холбогдож, аденин тиминтэй холбогдоно гэдгийг тодорхойлдог. Гуанин болон цитозин хоорондын суурийн холбоо нь 3 устөрөгчийн холбоо байхад аденин болон тимин хооронд 2 устөрөгчийн холбоо байдаг. Давхар хеликсийн хоёр утас нь хоорондоо нэгдмэл байна гэсэн үг. Энэ нь нэг утасын аденин нь нөгөө утсын тиминтэй хобогдсон байна гэх мэтээр явна. Суурийн пентозын үлдэгдлийн химийн агуулгаас хамаараад ДНХ нь чиглэсэн байдаг. ДНХ полимерийн нэг төгсгөлд дизоксирибоз дээр ил гарсан гидроксил бүлэг байдаг. Энэ нь молекулын "3' төгсгөл" гэж нэрлэгддэг. Нөгөө төгсгөлд ил гарсан фосфат бүлэг байдаг ба энийг "5' төгсгөл" гэдэг. ДНХ-ийн чиглэл нь эсийн олон процессд маш чухал байдаг. Давхар хеликс нь чиглэлтэй байдаг ба ДНХ-ийн хуулбарлалт нь нэг чигт явагддаг. Бүх нуклейн хүчилийн нийлэгжилт нь 5'-3' чиглэлтэй явагддаг. Яагаад гэвэл шинэ мономер нь ил гарсан 3' гидроксил бүлгийг нуклеофил болгон ашигладаг dehydration урвалаар нэмэгддэг.
ДНХ-д кодчлогдсон генийн илтгэл нь генийн РНХ руу транскрипц хийснээр эхэлнээ. РНХ нь ДНХ тай төстэй дизоксирибозын оронд рибоз агуулдаг хоёр дахь нуклейн хүчил юм. РНХ нь тимины оронд урацилын агуулдаг. РНХ-ын молекулууд нь ДНХ-аас идэвхтэй ба нэг утастай. Уургыг кодчлодог генүүд нь 3 ширхэг цуваа нуклеотидын дараалал буюу кодоноос бүрддэг бөгөөд генийн хэлэнд үг болж өгдөг. Генийн кодчлол нь уурагын нийлэгжлийн үед кодон болон амин хүчлүүдийн хоорондох хамаарлыг тодотгож өгдөг. Генийн кодчлол нь бүх организмд бараг адилхан байдаг.
Бүх ген нь уурагыг болон РНХ-н бүтээгдхүүнийг тодорхой кодчлодог хэсгээс гадна удирдах хэсгэтэй байдаг. Бүх генд байдаг удирдах хэсэг нь promoter гэж нэрлэгддэг. Энэ хэсэг нь ген транскрипц ба илэрхийлэгдэх үед транскрипцийн механизмаар чээжлэгддэг байрлал бий болгож өгдөг. Ген олон promoter-тай байж болдог ба энэ нь 5' төсгөлд өөр өөрөөр сунасан РНХ үүсгэдэг. Promoter хэсэг нь яг энэ байрлалд энгийн дараалал буй зохицсон дараалалтай байдаг атла зарим нь хүчтэй promoter-тэй (транскрипцийн механизмыг сайн бэхэлж өгдөг), зарим нь сул promoter-тай байдаг. Эдгээр сул promoter-ууд нь хүчтэй promoter-уудаас транскрипцийг муу явуулуулдаг, яагаад гэвэл транскрипцийн механизм нь тэдгээр дээр сууж транскрипцийг бага явуулдаг. Өөр төрлийн удирдах хэсэгт enhancer-ууд ордог ба тэдээр нь сул promoter-ыг нөхөн тэтгэдэг. Ихэнх удирдах хэсэг нь транскрипц эхлэх хэсгийн 5' төгсгөлийн өмнө эсвэл түнрүү чиглэсэн байрлалтай байдаг. Эукариотик promoter хэсэг нь прокариот promoter-ээс цогцолбор байдаг бөгөөд олход хицүү байдаг.
Бүх ген нь уурагыг болон РНХ-н бүтээгдхүүнийг тодорхой кодчлодог хэсгээс гадна удирдах хэсгэтэй байдаг.
 
Ихэнх прокариотик ген нь operon эсвэл генүүдийнх нь бүтээгдхүүнүүд нь төстэй үүрэгтэй ба бөөнөөрөө транскрипцлэгддэг зохион байгуулалттай байдаг. Товчилвол эукариотик генүүд нь ганц ганцаараа транскрипцлэгддэг мөртлөө дотроо intron гэдэг урт ДНХ-ын утастай байдаг ба эдгээр нь уураг болдоггүй, трансляцын үед таслагддаг. Прокариотик генд залгалт явагдаж болдог байхад эукариот генд бараг явагддаггүй.
 
==Ишлэл==
Anonymous user