Жавзандамба хутагт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
103.26.194.213 (Яриа) хэрэглэгчийн 373211 засварыг цуцлах
Мөр 46:
Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч хаан (1911-19, 1921). Хэмжээт цаазат хаан (1921-24), Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт. Эцэг нь Гончигцэрэн, эх нь Ойдүвдулам. Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд иржээ. Түүнийг халхууд “монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ. Тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салах хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв. Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг өргөн зөлөхөөр хэлэлцэн тохирсон бөгөөд 1911.12.29-д Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн, шашин, төрийг хослон баригч хаанаар өргөмжилсөн. Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан билээ. 1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, ЗОУ, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүчнийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан БАРОН Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирээд мөн л Богдыг хаанаар өргөмжилжээ. 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ. Зарим судлаач Богд хааныг хорлогдож өөд болсон гэж дүгнэдэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байв. 1925 онд МАХН-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хураах, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэжээ.
 
==Эшлэл==
Ишлэл
{{Reflist}}
47 10а эрака
 
[[Ангилал:Жавзандамба хутагтууд| ]]