Нян: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 36:
[[Thermotogae]]
}}
'''Нян''' буюу бактер нь ямар нэгэн амьд бие махбодийн бий болгосон шим бодисоор хооллодог, ганц эстэй нүүдэлдэгнүүдэллэдэг амьд бие юм.
 
Нян буюу бактер нь тодорхой хэлбэр дүрстэй, өсөж үржих, удамшиж хувьсах чадвартай, эсийн ханатай, нэг эст, прокариотын бүлэгт хамаарах бичил биет юм. Бактерийн эс нь 0,3-5 нм хэмжээтэй,.
== Бактери ==
 
==Хэлбэр==
Нян буюу бактер нь тодорхой хэлбэр дүрстэй, өсөж үржих, удамшиж хувьсах чадвартай,эсийн ханатай нэг эст, прокариотын бүлэгт хамаарах бичил биет юм.Бактерийн эс нь 0,3-5 нм хэмжээтэй,
Бактерийг микроскопоор 500-1000 дахин томруулан харахад бөмбөлөг /coccus/, савханцар /bacillus/, мушгиа /spiralis/ гэсэн 3хэлбэртэй3 төрлийн хэлбэртэй харагддаг.Бактерийн бүтэц

*Бөмбөлөг (кокк)
1. Бөмбөлөг (кокк)
Бөмбөлөг хэлбэртэй бактерийг хуваагдлын дараах байрлалаар нь нэрлэгддэг: нэгээрээ байгаа тохиолдолд монококк, хосоор диплококк, дөрвөөрөө тетракокк, тэгш тоотойгоор байх сарцин, нэг хавтгайгаар хуваагдан, дараа нь салаагүйгээс гинж мэт байрлах стрептококк, харилцан перпендикуляр хавтгайгаар хуваагдаж, бөөгнөрч байрласан бол стафилококк гэж нэрлэдэг.
 
2. *Савханцар
Савханцар хэлбэрийн бактерийг байрлал, төгсгөл, голчийн хэмжээгээр нь ангилдаг.
А. Байрлалаар нь: нэгээрээ-монобацилл, хоёроороо-диплобацилл, гинж адил хэлхэлдэн байрласан стрептобацилл. <br>
Б. Төгсгөлөөр нь: дугуйрсан (E.coli), хурц (Fusobacterium), бїдїїрсэн (Corybacterium), огтлогдсон (B. anthracis).<br>
В. Хэмжээгээр нь: урт (3мкм-ээс дээш), богино (1.5-3.0 мкм), маш богино (1.0мк -ээс богино)
 
3. *Мушгиа бактер
А. Вибрион-мушгиа хэлбэртэй.<br>
Б. Спирилл-хэд хэдэн гогцоотой.
 
==Бүтэц==
Бактерийн эсийн цитоплазмыг цитоп-лазмын мембран, тvvний гадна талаар эсийн хана хvрээлж байна. Зарим бактер эсийн хананыхаа гадна талаар капсул гэдэг бас нэгэн давхаргатай. Эдгээр давхар-гуудыгдавхаргуудыг нэгтгэн эсийн бvрхvvл гэж нэрлэдэг.
 
===Капсул, бvрээс===
 
Бактерийн эсийн хананы гадна талаар хүрээлж байдаг хамгаалах бүтэц. Капсултай бактерийн колони чийглэг, гялалзсан, наалдамхай байдаг. Бактерийн төрөл, зүйлээс хамааран капсулын химийн бүрдэл харилцан адилгүй боловч ихэвчлэн полисахаридаас тогтдог. (S. pneumoniae, H.influenzae, K. pneumoniae) Капсулын полисахаридыг экзополисахарид гэдэг.
Line 65 ⟶ 67:
• Бактер капсулаараа олон төрлийн гадарт шүдний эмаль, нарийн гэдэс, өөр бактер г.м наалддаг. Streptococcus mutans шүд цоороход үндсэн шалтгаан болдог. Уг бактер глюкозоос тогтсон полисахаридан капсултай үедээ шүдний өнгөрт наалдан хуримтлагдах нь илүү байдаг. Залхаг давхарга, slime layer химийн бүрдлээрээ капсултай ижил боловч эсийн ханатай нягт барьцалдаагүй, бактерийн эсийг усгүйжих, тэжээлийн бодисоо гадагш алдахаас хамгаалдаг.
 
===Эсийн хана===
 
Пептидогликан буюу муреин эсийн ханыг бvрдvvлдэг. Yvнд үндсэн хоёр төрлийн сахарын нэгдэл болон амин хүчил ордог. N-глюкозамин, N-ацетимурамын хүчил солбин дараалж v-гликозидын холбоогоор холбогдон гинж vvсгэнэ. Зэрэгцээ гинжvvдийн хоорондоо пептид холбоогоор холбогдох бөгөөд зэрэгцээ гинжvvдийн N-ацетилмурамын хүчлийн төгсгөл дэх олигопептидийн хооронд уг пептид холбоо vvсдэг. Пептидогликаны нимгэн, зузаан; амин хvчлийн төрөл, эсийн ханан дах бусад нэгдлээс хамааран бактерийн эсийн хана хоёр төрөл байна. Yvнийг Грамын аргаар будаж илрvvлнэ.
Line 74 ⟶ 76:
Грам эерэг бактерийн эсийн ханатай харьцуулахад пептидогликаны давхарга нимгэн, түүний гадна талаар фосфолипидээс тогтох гадар мембрантай, липополисахарид (ЛПС), липопротейнийг агуулна. Цитоплазмын мембран, эсийн хана хоёрын хооронд периплазмын зайтай. ЛПС нь цитоплазмын мембранаас эхэлж, эсийн ханыг нэвтлэн гадагш орон зайд антенн адил цухуйж байрладаг. ЛПС-ийн полисахаридан хэсэг эсрэгтөрөгчийн шинжтэй, липид нь хорын идэвхтэй, эндо- буюу дотор хор гэж нэрлэдэг. Липопротейн нь гадар мембраныг эсийн ханатай бэхлэнэ. Тvvнчлэн грам сөрөг бактерийн эсийн хананд порин, porin, нон порин, non-porin уургууд байна.
 
===Цитоплазмын мембран (ЦМ) ===
 
Цитоплазмын мембраны үндсэн бүтэц нь фосфолипид юм. Эубактерийн цитоплазмын мембранд стерол агуулагдах тул арчебактерийн ЦМ-аас ялгаатай байдаг. Фосфолипидийн хоёр давхарга нь тосны хүчил, глицерол: тэдгээрийг хооронд нь холбосон фосфатаас тогтдог. Тосны хүчлээс тогтсон гидрофоб хэсэг нь цитоплазмын мембраны дотор давхаргыг бүрдүүлдэг. Харин цитоплазм руу болоод эсийг хүрээлж буй орчин луу хандсан тал нь глицеролоос бvрдсэн, гидрофиль шинжтэй.
Line 105 ⟶ 107:
Харьцангуй том хэмжээтэй нэгдэл эукариот эсийн дотогш эсвэл гадаад орчин луу цитоплазмын мембраны тусламжтайгаар шилждэг. Эсээс бодис гадагш шилжихийг экзоцитоз гэж нэрлэдэг. Эсийн дотоод орчинд мембраны гаралтай хvvдий, vesicle vvсгэн орж байгааг эндоцитоз гэх бөгөөд өвөрмөц жишээ нь фагоцитоз юм. Зарим нэгдэл (вирус) эсийн гадар дах рецепторт нэгдэн эндоцитоз явагддаг. Энэ тохиолдлыг рецептороор дамжсан эндоцитоз, receptor-mediated endocytosis гэнэ.
 
===Шилбvvр, трих, флагелла ===
 
Флагелла нь бактерийн бvрхvvлээс гадагш орон зайд цухуйж байрласан, хөдөлгөөний vvрэгтэй утаслаг бүтэц. Филамент буюу утаслаг , гогцоо, суурь бие, basal body гэсэн гурван хэсэгтэй. Бактерийн цитоплаз-мын мембранаас суурь бие эхлэнэ. Суурь бие саваа маягийн бүтэц түүнийг хүрээлсэн, цагиргуудаас тогтоно. Грам сөрөг нянд гадар мембраны хэсэгт хоёрдогч багц цагираг байна. Суурь биеэс дэгээ хэлбэртэй гогцоо эхэлж, филаментад шилждэг. Филамент флагеллин уургийн хэд хэдэн гинжээс бүрдэнэ.
Line 117 ⟶ 119:
Бактерийн химийн цочрол буюу бодисын зvг ойртох эсвэл тvvнээс зугатах їйлдлийг химотаксис гэдэг. Бактер цитоплазмын мембран дах санах системээрээ химийн цочролын одоо байгаа концентрацийг урдах орчинд байсан концентрацитай нь харьцуулан таньж, дохиоллыг шилбүүрт дамжуулна. Бактерийг өөрийн зvг татах сэдээгчийг химоаттрактант, chemoat-tractant, хөдөлгөөнийг нь эерэг химотаксис, харин бодисоос зугатааж байвал тухайн бодисыг химорепеллент, chemorepellent, vйлдлийг нь сөрөг химотаксис гэдэг. Бактер бодисоос гадна орчны бусад сэдээгчийг мэдрэн, хариу хөдөлгөөн хийдэг. Зарим бактер магнетосом гэх уурган нимгэн бїрхїїлтэй, соронзон, төмрийн оксид (Fe3O4)-ыг агуулж, соронзон талбайд татагдсан хөдөлгөөн, магнетотаксис, magnetotaxis хийдэг. Гэрлийн эрчмийн ялгааг мэдрэн, хийж байгаа хөдөлгөөнийг фототаксис гэдэг. Усны бактер устөрөгчийн хийтэй вакуоль vvсгэн жингээ тааруулах замаар, фотосинтез явагдах тохиромжтой усны баганын тvвшинд шилжин байршдаг.
 
===Гадарт холбогддог бvтэц ===
 
Бичилбиетэн өвөрмөц бүтцээрээ гадарт холбогддог бөгөөд энэ нь амьд үлдэхэд чухал төдийгvй халдварын эхний шат, бусад амьд организм дотор vржил нь явагдах нөхцлийг бvрдvvлдэг.
Line 128 ⟶ 130:
F пили, F pilus-Удмын мэдээлэл солилцож байгаа бактерийн эсїїдийн хооронд холбоос їїсгэдэг. F пили донор буюу ДНХ-ийн хэсгээ өгч байгаа бактерийн эсэд байна. Донор бактер F пилигээрээ реципиент бактертай холбогдож, хөндий бїхий гүүр үүсэн, үүгээр ДНХ-ийн хэсэг дамждаг. Тvvнчлэн пили зарим бактериофагийн рецептор болохын зэрэгцээ бактер фимбригээрээ эукариот эсийн гадар дах өвөрмөц рецепторыг таньж наалддаг.
 
==Удмын мэдээлэл ==
 
Бактерийн удмын мэдээллийг нэг хромосом агуулах бөгөөд цагираг тогтоцтой ДНХ-ийн нэг молекулаас бүрдэнэ. ДНХ-ийн нуклеотидийн тооноос хамааран молекул жин нь бактерийн төрөл зүйлд харилцан адилгүй боловч дунджаар 5 х 10- 15 г жинтэй байдаг. E. coli-ийн ДНХ 4.7 х 106 хос нуклеотидтэй.
Line 136 ⟶ 138:
Плазмидын хэмжээ жижиг, репликаци нь хромосомоос хамааралгүй явагддаг, эс хооронд дамждаг шинжийг нь їндэслэн генийн инженерийн судлагаанд тїгээмэл хэрэглэдэг.
 
==Рибосом, уургийн нийлэгжил ==
 
Эсийн бодисын солилцооны энзим, эсгэг, ферментийн амин хүчлийн дараалал ДНХ-ийн нуклеотидээр тодорхойлогдоно. ДНХ дэх удмын мэдээллийн дагуу уураг нийлэгжих явц рибосом дээр явагддаг. Рибосом цитоплазмд байдаг, уураг, рибосомын РНХ, рРНХ-ээс бїрддэг органелл юм. Прокариот эсийн рибосомын хоёр дэд нэгж Mg++ионы оролцоотой энерги зарцуулан хоорондоо нэгдэж, уураг нийлэгжүүлэх идэвхтэй болдог. ДНХ дэх уургийн мэдээллийг хуулбарласан мРНХ-ийн дагуу рибосом дээр уураг нийлэгжинэ.
Прокариот эс 30S ба 50S дэд нэгжvvдээс бїрддэг 70S рибосомтой. 30S нэгжийг 21 уураг, 16S рРНХ бvрдvvлэх бөгөөд дунджаар 1540 нуклеотид агуулна. Харин 50S нэгжийн бїрдэлд ойролцоогоор 2900 нуклеотидтэй 34 орчим уураг, 23S рРНХ-тэй хэсэг, 120 орчим нуклеотидтэй 5S рРНХ ордог. Эукариот эсийн 80S рибосомын уураг, РНХ болон бүтэц нь прокариот эсийн рибосомоос ялгаатай тул рибосомд нөлөөлдөг хими заслын бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх үндэс болдог. Бодисын солилцооны уургууд рибосом дээр нийлэгжиж, эсийг бүтээгч макро нэгдлийг бий болгохын зэрэгцээ энергэ бий болгох үйл явцыг зохицуулдаг. Эритромицин, стрептомицин зэрэг антибиотекууд сонгомлоор 70S рибосомын хэлбэрийг өөрчлөх замаар бактерийн уургийн нийлэгжлийг дарангуйлна.
 
==Эсийн АТФ vvсэх хэсэг==
 
Амьд эс энерги, эрчим vvсгэж, АТФ байдлаар хадгалан зарцуулж байдаг. АТФ буюу энерги бий болох үндсэн 2 зам байна: субстрат фосфоржих, subsrate level phosphorylation, химиосмоз, chemiosmosis.
Line 147 ⟶ 148:
Бактерийн цитоплазмын мембранд химиосмозын замаар энерги хувирах явц явагддаг. Бактерийн метаболизмын дvнд цитоплазмын мембраны гадна талд протон илvvтээ хуримтлагдаж, эсийн гадаад болон дотоод орчны хооронд протоны концентрацийн зөрvv vvсдэг. Протон цэнэгийн улмаас эсийн мембранаар чөлөөтэй шилжиж чаддаггїй боловч мембраны АТФаза-тай өвөрмөцөөр нэгдсэн сївээр дамжиж, явцад нь АТФ vvсдэг. Гэрлийг энергийг АТФ-д хувиргадаг фотосинтетик бактер болоод нитроген агуулсан органик бус нэгдлийг исэлдvvлэн АТФ vvсгэдэг бактерт химиосмоз явагддаг дотоод мембран, internal membrane байна. Бактерийн цитоплазмын мембран цүлхийж нугалаатан дотор мембраныг vvсгэнэ. Иймээс цитоплазмын мембрантай адил уураг, липидээс тогтоно.
 
==Спор vvсгэж амьд vлдэх ==
 
Clostridium, Bacillus төрлийн бактер эндоспор үүсгэдэг. Бактерийн өсөлт үржилд нөлөөлдөг дулаан, хүчилтөрөгч, тэжээлийн эх vvсвэр, чийглэг зэрэг хvчин зvйлvvд тохиромжгүй байгаа нөхцөлд бактерт спор үүсдэг. Бактерийн цитоплазмын мембран спор бvрэлдэх хэсэгт цvлхийж, бактерийн хоёрчлогдсон хромосомын нэг хувийг цитоплазмаас тусгаарласны дараа давхаргууд нийлэгжиж, эндоспор бүрэлдэнэ. Давхаргын бvрдэлд ордог дипиколийн хүчил спорт дулаанд тэсвэрт чанарыг бий болгоно; уураг нь зөвхөн цистинээс тогтдог. Хоёр давхарга кортекс хэлбэржихэд бүрэн спор эх эсийн дотор бий болно. Ингээд эх эс задарч спор чөлөөлөгдөн, хэдэн зуу мянган жил хадгалагддаг. Өсөлт үржлийн таатай нөхцөл (тохиромжтой чийглэг, дулаан, хvчилтөрөгч, тэжээлийн эх vvсвэр бvхий)-д спор хөөж томрон, бїрхїїлїїд нь задарч, метаболизм нь идэвхжин ургал хэлбэрт шилждэг.
 
==Бодисын хадгалалт ба шилжилт ==
 
Бактерийн эсд мембрант органелл байдаггүй тул бодис цитоплазмд чөлөөтэй оршдог. Тvvнчлэн бактер бодисыг уутлах, эсээс гадагшлуулах бүтэцгүй. Гэвч бактерийн экзофермент эсээс гадагш ялгардаг. Экзоферментийн амин төгсгөлд гидрофоб шинжтэй 20 орчим амин хүчлээс тогтсон дохионы дараалал, signal sequence байна. Энэ дараалал мембрантай харилцсанаар мембраны уургийг транслокаци болгож, дохионы дараалал задран, экзофермент нийлэгжсэнээсээ бага молекул жинтэйгээр эсийн гадаад орчинд ялгардаг. Экзофермент гадаад орчин дох тэжээлийн том молекулт нэгдлvvдийг задлаж, бактерийн цитоплазмын мембранаар шилжих боломжтой болгохын зэрэгцээ хортой нэгдлүүдийг идэвхгүйжүүлдэг. Бактер хэрэгцээт нөхцөлд зарцуулах нөөц болгож эсвэл зарим нэгдлийн тэнцвэрийг хадгалахын тулд химийн нэгдлүүдийг хадгалдаг. Эдгээр нөөц нэгдэл цитоплазмын мембрантай холбоотой мембраны агуулах бие буюу cytoplasmic inclusion body-д хуримтлагддаг. Нөөц бодисуудын усанд уусах чанар бага байна.
Олон бактер полифосфатыг органик бус фосфатын нөөц болгон хадгалж, АТФ-ын нийлэгжилтэнд зарцуулдаг. Полифосфатын мөхлөгийг волютин буюу метахромат мөхлөг ч гэж нэрлэдэг. Фотосинтез явуулдаг зарим бактер хүхрийн мөхлөгтэй.
 
==Эх сурвалж==
 
{{Reflist}}