Зурагт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 29 interwiki links, now provided by Wikidata on d:q8075 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''Зурагт''' ({{lang-ru|'''Телевизор'''}}) гэдэг нь [[телевиз]]ийн өргөн цацалтыг хүлээн авч [[дуу]] [[авиа]]г сонсгож, [[дүрс]]ийг үзүүлэх зориулалт бүхий [[төхөөрөмж]] юм.
 
Зурагт нь [[Дэлхийн хоёрдугаар дайн]]аас хойш түгээмэл дэлгэрсэн бөгөөд өнөө үед [[цахилгаан]]аар хангагдсан газарт [[гэр ахуйн тавилга]], хэрэгслийн зайлшгүй нэгэн төрөл болдог. Зурагт нь [[радио]]гаас суурь авч бүтээгдсэн ба хожим нь [[компьютер]], [[гар утас]] зэргийн суурь болсон юм. Өнгөт телевизор анх 1953 онд бүтээгдсэн.
 
== Дэлгэц Үүсэл==
Үе үеийн олон эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд зурагт бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн [[Жеймс Клерк Максвелл]] (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. [[Цахилгаан соронзон орон]] үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн [[Генрих Рудольф Герц]] (1857-1894) туршилтаар баталсан юм. [[Цахилгаан соронзон долгион]]ы тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анхлан [[радио]] зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг. 1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.
 
1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Tele - алс хол, vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ.
Гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг 1907 онд өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчимыг боловсруулжээ. Зурагтын цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь зурагт гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч зурагтын материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.
 
==Дэлгэц==
Орчин үед уламжлалт дэлгэцээс илүүтэйгээр [[Шингэн болор зурагт|шингэн болор]], [[Плазма зурагт|плазма]], [[Байгалийн гэрлийн тусгалын диод|гэрлийн тусгалт]] дэлгэц бүхий зурагтууд өргөн хэрэглэгдэж байна.
 
==Дэлхийн зурагтын өдөр==
1996 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 21-нд дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэдэг болсон. Ийм өдрийг тэмдэглэхийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж шийдсэн байна.
 
[[Ангилал:Холбоо харилцаа]]