Телевиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Телевизийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдал мөн Монголын телевизийн түүхэн тойм
 
No edit summary
Мөр 1:
'''Телевизийн үүсэл.'''
Үе үеийн олон эрдэмтэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзонгийн тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анх радио зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг. 1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.
1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Tele - алс хол, vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ.
Гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг 1907 онд өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчимыг боловсруулжээ. Телевизийн цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь телевиз гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч телевизийн материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.
'''Анхны телевиз.''' Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байна. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг. Манай хойд хөрш Орост телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны 5 сарын 1-нд хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө “Правда” сонинд энэ тухай мэдээлэл хэвлэгджээ. 5 сарын 1-нд Оросын инженерүүд хэд хэдэн гэрэл зургийг дуугүйгээр алсын орон зайд дамжуулсан нь амжилттай болжээ. Тэгвэл Германд 1928 онд телевизийн туршилтын нэвтрүүлэг хийж байсан тухай баримт байдаг. Телевизийн нэвтрүүлгийг тогтмол явуулж эхэлсэн дэлхийн анхны улс бол Их Британи юм. 1936 онд Их Британий нийслэл Лондон хотод “London Television Service” компани тогтмол нэвтрүүлэг явуулах болжээ. Харин Орост 1939 оны 3 сарын 10-аас телевизийн нэвтрүүлэг тогтмол явах болжээ. Мөн 1939 оноос Америкийн телевизийн түүх эхэлдэг. Америкийн радио корпорацийн ерөнхийлөгч Дэвид Сарнов: Одоо бид дуунд дүрс нэмж чадах боллоо гэж мэдэгдэж телевиз байгууладаж байгааг тунхагласан байна. 1939 оны 4 сарын 30-нд Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ. Дэлхийн 2-р дайны дараа телевизийн хөгжлийн алтан үе ирсэн юм. Ази, Европ, Латин Америк, Африкийн орнууд 1950 оноос хойш телевиз байгуулжээ. Ази тивд телевиз байгуулсан хамгийн анхны орон нь Иран, Филлипин юм. 1953 онд Филлипинд нэгэн зэрэг хоёр телевиз байгуулагджээ. Тайланд улсад 1955 онд, Энэтхэгт 1959 онд, Малайз улсад 1963 онд, Пакистан 1964 онд, Турк улсад 1968 онд, Хятад улс 1958 онд, БНСУ 1956 онд, Япон 1953 онд телевизтэй болжээ. 1970 оноос телевиз бол ОНМХ-ийн нэг чухал суваг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
'''Дэлхийн телевизийн өдөр'''