Генийн инженерчлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[File:Expression of Human Wild-Type and P239S Mutant Palladin.png|thumb|Хүний эсэн дэхь уургийн процессийг тодруулж харах нь]]
 
'''Генийн инженерчлэл''' буюу генийн хувиргалт нь, [[биотехнологи]]йн тусламжтайгаар амьд биетийн [[ген]]д өөрчлөлт оруулах процесс юм. Генийн инженерчлэл бол генетикийн болон [[биохими]]йн аргуудыг ашиглан [[ген|генүүдийн]] байгаль дээр байдаггүй шинэ нэгдлүүдийг тодорхой зорилгоор гарган авахтай холбоотой молекулын биологийн шинжлэх ухааны нэг чиглэл болж хөгжсөн. 1972 онд эрдэмтэн П.Берг ДНХ-ийн эрлийз [[молекул]]ыг хуруу шилэнд (in vitro) буй болгосон үеэс эхлэн генийн инженерчлэлийн үндэс суурь тавигдсан. Генийн инженерчлэл нь нэг биеийн тодорхой уураг, үйл ажиллагааг хариуцсан генийг нөгөө биед шилжүүлэн суулгаж удамшлын мэдээллийг өөрчлөх замаар хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн биологийн идэвхт болон бусад бодис нийлэгжүүлэгч эс, эд, биед бий болгоход чиглэгдсэн хавсарга судалгаа юм.
Генийн буюу генетик инженерчлэл (genetic engineering) нь нэг биес нөгөөд генийг шилжүүлэн суулгахад шаардагддаг иж бүрдэл арга технологи юм. Генийн инженерчлэлээр гарган авсан амьтан, ургамлыг нийтэд нь “генийн өөрчлөлттэй организм” (genetically modified organism) гэж нэрлэдэг. Илүү нарийвчилбал, шинээр ген нэмж суулгасан амьтныг трансгенийн буюу ген шилжүүлэн суулгасан (transgenic) амьтан, хэрэв угаас байсан өөрийн генийг нь авч хаясан, сольж өөрчилсөн бол нокаут (knockout) буюу "генээ нам цохиулсан амьтан" гэж нэрлэх жишээтэй.