Монголын Баруун хил хамгаалалтын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 3:
==Монгол улсын хилийн түүх, Богд хаант Монгол улс==
Монгол улсын өмнөт хил нь 1695-1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоогдсон түүхтэй.
Манж Чин улсын ноёрхлыг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөнүүд ХХ зууны эхээр Хятад, Монгол улсад өрнөж, Халхын ноёдын төлөөлөгчид Хаант Орос улсаас дэмжлэг авч, Манжийн захиргааг халж, 1911 оны 1112 дүгээрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жибзундамбыг хаан ширээнд өргөмжлөн улсын нэрийг Монгол хэмээн төрт ёсоо дахин сэргээв.
Богд хаант Монгол улсын засгийн газар хойт зүгийн зах хязгаарыг хамгаалж ирсэн эртний өрхийн гэр болон суман харуулуудыг өөрчлөн зохион байгуулж, Хаант Орос Монгол улсын хилийг өрхийн харуулуудаар хамгаалуулах болжээ. Харуулууд нь улсын хил хамгаалахын зэрэгцээ сүм, дуган шүтээний бүрэн бүтэн байдлыг давхар хариуцдаг байв.
Богд хаант Монгол улсын засгийн газрын бодлого нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэн Монгол үндэстний хүчирхэг төр улсыг байгуулах улс төрийн сонирхолтой байлаа. Гэвч тэр үеийн Орос, Хятадын засгийн газрын бодлогоос шалтгаалан хүчин мөхөсдөж дээрх зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм.