Барон Унгерн фон Штернберг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
 
== Уг гарал, бага идэр нас ==
Унгерны удам угсаа нь герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон маш эртний язгууртан гаралтай. Өөрөө миний цусанд Аттилын удам угсаа ч бий хэмээн ярьдаг байсан. Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн [[Австри]]д төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан боловч төгсөхөөс өмнө [[Орос-Японы дайн]]д цэрэгт явсан. Гэсэн ч Манжуурт очиход дайн дууссан байжээ. 1906-аас 1908 онуудад Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн. Тэр буддын шашныг эртнээс сонирхдог байжээ.
 
== Цэргийн албанд ==
Мөр 10:
 
== Иргэний дайн, Монголд ==
 
Барон Унгерн фон Штернберг нь Оросын иргэний дайнд [[Цагаантны хөдөлгөөн|Цагааны тал]]д [[Атаман Семёнов]]ын удирдлаган доор [[Азийн морин дивиз|Харийн дивиз]]ийг (сүүлд [[Азийн морин дивиз]]) удирдан [[Байгал нуур]]ын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр [[Эрхүү|Эрхүү хотод]] хотод цагаантны эсрэг бослого гарч [[адмирал Колчак]] амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми [[Чита хот]] руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн [[Дагуур]]ыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ.
 
Line 17 ⟶ 18:
 
== Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт ==
 
1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах [[Борис Резухин|генерал Резухин]] хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохисон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад [[Константин Рокоссовский|Рокоссовскийн]] (сүүлд [[ЗХУ]]-ын [[маршал]]) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон [[Сэлэнгэ мөрөн|Сэлэнгийн]] хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдааны үйл ажиллагаа явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Үүний дараагаар Барон Унгерн Монгол руу дахин довтлохоор шийдсэн нь [[Манжуур]] луу аялан Атаман Семёновт нийлэхийг илүүд үзэж байсан цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн улмаар 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг буудаж алахыг оролдсон боловч тэрээр түүнийг дагасан [[Сундуй гүн]]ий Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжсан байна. Гэсэн хэдий ч эх нутаг руугаа явах хүсэлд автсан монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан [[Пётр Щетинкин|Щетинкинд]] хүргэж өгчээ. Щетинкин Сундуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна.
 
1921 оны 8 сарын 26-нд [[Владимир Ленин|Ленин]] утсаар Барон Унгернийг цаазлах заавар өгчээ. 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр [[Япон]]ы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ. Унгернийг Жалханз хутагт Дамдинбазартай уулзахад хутагт Унгерний амьд явах хоногийнх нь тоог нь хэлсэн байдаг нь нас барсан өдөртэй нь таарч байдаг.
 
== Түүхэн ач холбогдол ==