"Даваач"-ны өөр хувилбарууд

no edit summary
Амарсанаа Хасагийн зүг явж [[Эрчис гол]]ын сав газарт суужээ. Амарсанаагийн эсрэг 3 удаа цэрэг илгээсэн боловч ялж чадсангүй эцэстээ өөрөө 30000 цэрэг авч байлдахаар очсонд, Амарсанаа ихэд дарагдан өөрийн харъят 20000 Хойдоо дагуулан Манж улсад оржээ. 1753 онд дөрвөд аймгийн “Гурван цэрэн” дургүйцэн Манж улсыг дагав. Үүний улмаас Зүүнгарын хаант улсын хүчин ихэд буурч, Манж улсын байлдан эзлэх бодлогод тохиол олгожээ. 1755 оны 3-р сард Манж улсын 50000 цэрэг 2 зам хуваагдан байлдахаар ирэв. Хойд замын цэргийг [[Банди]], Амарсанаа нар, баруун замын цэргийг [[Яүн Чан]], [[Саарал]] нар удирдан ирэв. 3-р сард хойд замын цэргийн түрүүчийн бүлэг туршуулын ангийг Амарсанаа удирдаж [[Улиастай]]гаас хөдлөн гарав. Баруун замын туршуулын ангийг Саарал удирдаж, 4-р сард [[Бархөл]]өөс мордов. Их цэргийг Банди, Яүн Чан нар авч хөдлөн гараад бор талд нийлж, Илийн зүг довтлон орж ирэв. Зүүнгарын хилд сахиул байсангүй Манж улсын цэрэг Зүүнгарын нутагт түрэмгийлэн орж 5-р сарын үеэр [[Эрээнхавирга]], [[Бортал]] зэрэг чухал газрыг ямарч саадгүй эзлэн авч, 6-р сарын ихээр Илд хүрч, шийдвэрлэх тулалдаан хийхээр болжээ. Энэ үед 7000 шахам цэрэг цуглуулж, [[Хаш нуур]]ын дэргэд хориглон байлдахаар шивээлэн хүлээжээ. Банди өдөөн гаргаж баривчлан авах гэсэнд, бэхлэн сахиад байлдахаар гараагүй болохоор, Банди шөнө дөлөөр цэрэг аван дайрч орж ирсэнд, 10000 гаруй цэргээ дагуулан, эхнэр хүүхэд, гэр тэргээ орхин зугтан яваад, Зүүнгарын жинхэнэ нутгаа алджээ. Эндээс хэдэн уул далдлан цэргийн хүрээ байгуулан сахин суув. 5-р сарын 23-ны шөнө Бандийн зарлигаар тагнахаар ирсэн [[Аюуш]], [[Батжаргал]], Цанши зэрэг 25 хүн цэргийн хүрээг гэнэдүүлэн дайрсанд, цэрэг анги нь үймэн сандарч, 4 зүгтээ бутран сарнив. Арай чамай 2000 гаруй хүмүүсээ цуглуулан дагуулж зугтаан гарсанд, үлдсэн олон нь байлдалгүгээр бууж өгчээ. Манж улсын [[Дарданга]] нар үргэлжлүүлэн нэхэж, авга Балжуур болон 6000 гаруй албатыг нь олзлон авжээ. [[Тэнгэр уул]]ын өврийг чиглэн одоход 70 гаруйхан бараа бологсод л үлдсэн байв. Банди Агасу, [[Үш]], [[Түрфан]] зэрэг газар хүн илгээж, “Бидэнд туслан Даваачийг барьж өгөх болов уу?” гэж [[Уйгурууд]]ад хэл хүргүүлэв. Үш, Түрфаны хотын дарга урьдаас найртай байсан хэдий боловч Бандийн хүчнээс сүрдэн Үш, Түрфанаар дамжиж, [[Кашгар]]т очих гэж байгааг нь тагнан мэдээд, шугуйд цэрэг бүгүүлж, өөрийн дүүдээ архи, мах бариулан хуурмагаар зам тосож угтаад 70 гаруй хүмүүсийг бүгдийг нь баривчлан авч, Манж улсын цэргийн хүрээнд хүргэж өгчээ. Банди ихэд баярлаж [[Бээжин]]д [[Тэнгэр тэтгэгч хаан]]ы дэргэд хүргэсэнд уучлал хүртээж, “[[Чин ван]]” өргөмжлөн, гүнжээ өгч [[эфү]] болгоод уридан дагуулж байсан 40-50 өрх хүмүүстэй нь хамт Бээжинд зохицуулан суулгажээ. Хожим нь шадар хиа өргөмжлөгдөж, Бээжинд өвчнөөр нас баржээ. Даваач хот газар дасахгүйгээс өдөр бүр нуурын усанд галуу, нугас тэжээх буюу сэлж сэтгэлээ хуурдаг байжээ. Түүний тэжээсэн галуу, нугасны өндөг нь онцгой том байсан тул хааны ордонд өдөр бүр аваачдаг байжээ.
 
 
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Зүүнгарын хаант улс]]
[[Ангилал:Зүүнгарын хаад]]
Anonymous user