Чингүнжав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Хотгойдын шадар ван Чингүнжав /1710-1757/
Засагт хан лайхуур 1577 онд Ойрадын хойд аймгийг таслан авснаар хотгойд гэдэг ястны нэр үүсжээ. Хотгойд гэдэг нэрийг "Хойд-гойд", "Онцгой гойд", "хойд-хотй" /умард-хойд/ гэхчлэн тайлбарладаг. Хотгойдын шадар ван Чингүнжав 1710 онд одоогийн [[Хөвсгөл]] аймгийн [[Бүрэнтогтох сум]]ын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар [[Хотгойд]]ын [[Засаг ноён]] [[бэйл]] [[Банди]]йн ууган хүү болон төрсөн.
Энэ үеэр [[Ар халх]] [[манж]]ийн эрхшээлд бүрэн орсон байв. Чингүнжавын дээд өвөг [[Чингис хаан]]ы удмын [[хиад боржигон]] овгийн [[Батмөнх даян хаан]]ы отгон хүү [[Гэрсанз жалайр хун тайж]] ажээ. Ар халх манжийн эрхшээлд орохоос өмнө Гэрсэнз жалайр хун тайжийн ахмад хөвгүүн [[Ашихай хун тайж]]ийн 2-р хүү [[Түмэндарь]] дайчны ахмад хүү [[Шолой уваш хунтайж]] /1567-1627/ Хотгойд аймгийг захирч талыг Хотгойдууд 1587-1800 он хүртэл Ойрад /зүүн гар улс/ ар халхын хоорондын харилцаанд чухал байр эзэлж байв. Хотгойд нь ар халхын хойд захад увс, хөвсгөл нуурын хооронд өргөн уудам нутаг эзэмшиж байв. Газар нутгийн байршлийн хувьд [[Монголын хаад]]ын ордноос алс зайдуу байв. Энэ үед оросын хаант улс хил хязгаараа өргөтгөн тэлсээр Хотгойдын нутгийн захад тулж иржээ. Иймээс Хотгойдууд Монголын бусад аймгуудаас түрүүлж 1616 онд оростой харилцаж эхлэв. Энэ байдлаа ашиглан Шолой Уваш Хунтайж өөрийгөө алтан хан гэж нэрлэн бие даан үйл ажиллагаа явуулдаг байв. Шолой Уваш Хунтайжийн орыг түүний хүү Омбо-Эрдэнэ 1630 онд өвлөн суув. 1655 онд хотгойдын хаан Омбо-Эрдэнэ хунтайж Манжийн хаанд дагаар орж Халхын баруун гарын хошууны нэгэн засаг ноён болжээ. Омбо-Эрдэнэ хунтайжийг түүний хүү Лусанринчин залгамжлав. Тэр засагт хан болон Ойрадуудтай тохиролцдоггүй учир хөх нуурт оргон зайлжээ. 1686 онд Манжийн оролцоотой болсон халхын ноёдын "[[Заг байдрагийн хүрэн бэлчирийн чуулган]]аар [[халхын засагт хан]] аймгийн харъяанд шолой уваш хунтайжийн ахмад хөвгүүн [[Дай-Эрдэнэ хунтайж]]ийн хөвгүүн [[Гэндэн]]г Хотгойдын засаг болгов." Гэндэн 1694 онд манжид дагаар орж "төрийн бээл" цол хүртсэн байна. Хотгойдын ноёдоос Гэндэнгийн авга ах [[Лувсанринчин]] 1686 онд манжид дагаар орж 1690 онд [[галдан бошгот]] [[манжийн хаан]] нарын "[[Улаан бодон"-гийн тулалдаан]]д манжийн талд байлдаж байжээ. Ийнхүү Хотгойдын ноёд дээдсээс 3 хүн Манжид дагаар орсон учир бусад нь бүгд манжийн хааны харъяат болов. Гэндэн Бээлийн орыг түүний өргөмөл хүү, [[бэйл]] [[Бүүвээ баатар]], ач [[Банди Бээл]] нар залгамжлав. Банди Бээл 1737 онд нас барж түүний хүү [[Чингүнжав]] /1710-1757/ залгамжлав. Чингүнжавыг засаг ноён төрийн бээл болох үед ар халх дахь манжийн ноёрхол хүчээ авч Ойрадыг байлдан эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх түшиц газар болгох бодлого явуулж байв. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүн жав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй манжийн эсрэг тэмцэж байв. 1691-5-02 долнуурын чуулганаар ар халх манжид дагаар оржээ. 1760 оноос бүрэн Тэнгэрийг тэтгэсний 16 онд манжийн хаан "Чингүнжав доорд ардыг дураар тавьж, харуул харж, зүүн гарын хотон ард лугаа худалдаа хийлгэж урианхайн газарт нүүж суухад хүргүүлсэн нь маш осол сул үзэшгүй, тэр ч байтугай тусгайлан тушаагаад барьж хүргэхээр ирүүлэх лам Жамцанг хүргэж ирсэн үгүй уйлхайлж шалтагласан нь миний хишгийг ихэд үтээрхжээ.
 
Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүн¬жав, Өмнөд хорчиний эфү Сэвдэнбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.