"Умард Македон"-ны өөр хувилбарууд

Македон дорно өмнө [[Европ]], [[Балканы хойг]]т оршдог. Өмнөд талаараа [[Грек улс|Грек]], дорнод талаараа [[Болгар улс|Болгар]], умардаараа [[Серб улс|Серб]], бүр нарийн хэлвэл [[Косово]], өрнөд талаараа [[Албани улс|Албани]]тай хиллэдэг [[далайд гарцгүй орон]]. Хойд өргөргийн 40°50'-аас 42°20', зүүн өргөргийн 20°27'-оос 23°05' зэргэдийн торонд 25,713 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзлэн байна.<ref name="Kabranova"> Romina Kabranova et Zlatko Arsov, [http://ageconsearch.umn.edu/bitstream/57349/2/Kabranova%20Romina%20cover.pdf «Territorial and Natural Priorities of Macedonia - Important Factor for Tobacco Production Development»]</ref> Жижигдүү буюу дэлхийн 146-р том орон.
 
Македон 2000 метрээс өндөр 34 оргилтой уулархаг орон. Хамгийн өндөр [[Кораб]] уул далайн түвшнээс дээш 2,764 м өндөр оргилтой.<ref name="Georgieva">Georgieva et Konechni 1998, p. 1</ref> Уул толгодоос гадна тэгш өндөрлөг, гол горхийн жалга, хөндий бий.<ref name="Kabranova"/> Нутгийн баруун хойноос эх авч зүүн урагш урсаад Грек рүү орж Эгейн тэнгист цутгахаар Македоны нутгаар 301 км урсдаг [[Вардар]] гол хамгийн урт нь гэнэ.<ref name="Georgieva"/> 225 км [[Брегальница]], 207 км [[Црна]] зэрэг бусад гол Вардарт цутгадаг.<ref name="Georgieva2">Georgieva et Konechni 1998, p. 249 </ref> Вардарын сав газар Македоны нутгийн 80 хувийг хамарчээ.<ref name="Georgieva2"/> Македонд 53 нуур цөөрөм байгаагаас [[Охрид]] нуур 349 км² талбайтай, [[Преспа]] нуур 274 км² талбайтай.<ref name="Georgieva"/> Ууландаа халуун рашаан элбэг.<ref> Mira Gorgieva et Kiril Popovski, [http://www.kingmarkoland.com/Upload/Content/Documents/Thermal%20spas%20in%20Macedonia.pdf « Thermal waters in Macedonia »]</ref>
 
Македоны газар хөдөлдөг. 1963 онд хүчтэй газар хөдөлж, [[Скопье]] хотыг нурааж байв.
Anonymous user