Монголын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 99:
[[Зураг:Chingghis statue at Dadal sum.JPG|thumb|right|200px|Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө]]
Есүхэй баатар монголчуудадтатарчуудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх [[Өэлүн эх|Өэлүнг]] Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр [[Бөртэ үжин]]г авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд [[Тоорил хан|Ван хан Тоорил]], өөрийн багын анд [[Жамуха|Жамухын]] тусламжтайгаар Мэргидийг эзэлжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, '''[[Чингис хаан]]''' нэртэй болжээ. 1206 он хүртэл [[Тайчууд]], [[Жүрхин]], [[Татар]], [[Найман]] гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр [[Онон гол]]ын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд [[Тангуд]], [[Сартуул]], [[Хар Кидан]], [[Алтан улс|Зүрчидийн Алтан улс]]ыг байлдан дагуулж уртаашаа [[Манжуур]]аас [[Каспийн тэнгис]] хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, [[Сибирь]], дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. [[Зүчи]]д [[Уралын нуруу]]наас [[Эрчис мөрөн]] хүртэл газар нутаг, [[Цагадай]]д Эрчисээс [[Балхаш нуур]], [[Төв Ази]], дорнод [[Перс]]ийг, [[Өгэдэй хаан|Өгэдэйд]] [[Зүүнгар]], [[Манжуур]], хойд Хятад, отгон хүү [[Тулуй]]д Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
 
Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл [[Хархорум|Хархорумыг]] байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү [[Гүюг хаан|Гүюгийг]] хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү [[Мөнх хаан|Мөнхийг хаан]] (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү [[Хүлэгү]]г Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад [[Перс]]ээс гадна [[Багдад]], [[Кавказ]], [[Сири]]г өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү [[Аригбөх]]ийг хаан ширээнд залсан боловч ах [[Хубилай]]тай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.