Чонос: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
==Чонос==
[[Файл:Canis lupus lupus qtl1.jpg|thumbnail|Чоно]]
'''Чонос''', '''Чонод''' энэ овог бол Монголын маш эртний монгол овог юм. Бүүр Рашид-ад-Диний "Судрын чуулганд" тэмдэглэсэнтэмдэглэгдсэн бөгөөд тэр цагт монгол түрэг хоёрын хямрал тэмцэлдээн үүсч байхад монголд байсан овог юм. Одоогоор энэ овгийнхон Монгол улс, Оросын холбооны улс (Халимаг, Буриад, Эрхүү муж), Хятад (Өвөр Монголын өөртөө засах орон) зэрэг улсуудад тархан суурьшсан байна. Ийм овогтны онгон шүтээн нь чоно байснаас чиносчонос гэдэг овог үүсчээ. Буриадад чино, халимагт чинос, баядын дотор чонос гэж нэртэй энэ овгийнхны эртний шүтээн нь чоно буюу хээрийн бөрт, тэнгэрийн нохой байв гэж эрдэмтэд тайлбарлажээ.
 
Чонос (мөн чинос, шонос, шинос, шонод) гэдэг үг нь олон дуудлагатай бөгөөд үндэс нь “чоно” юм.
Түүхээс үзвэл энэ овог нь Чингис хаанд ирж нэгдсэн эхний овгуудын нэг юм.
Зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ овог нь Монгол овог мөн бөгөөд уг гарлыг нь хөөж үзвэл эртний “Ашин” гэх овгоос гаралтай гэв.
Археологийн малтлагаар Хазарын хуучин хотуудаас гарсан эртний “Ашин” гэх овгийн тамга нь одоогийн Халимаг дахь Чонос овгийн тамгатай ихээхэн ижил төстэй байдаг нь сонирхол татаж байгаа юм.
Эдгээр дурдсан зүйлс нь Рашид ад-Диний тэмдэглэл болон Монголын Нууц Товчоонд мөн дурдагддаг.
Нууц товчоонд дурдснаар Жамух 1186 оны Далан-Балжууд гэдэг газар болсон тулаанд Тэмүжинг шахаанд оруулан ялсны дараа олзлогдогсод дундаас Чонос овгийн баатруудыг далан хонин тогоонд чанах тушаал өгсөн. А.А.Доманины үзэж байгаагаар энэхүү харгис хэрцгий үйл явдал нь Чонос овгийнхон Жамухаас салж Тэмүжинд хүчин зүтгэхээр ирсэнтэй холбоотой бөгөөд Тэмүжинг хаан цол өргөмжилсөн үеэс хойно болсон үйл явдал юм. Өөрөөр хэлбэл Жамухаас уравсан учраас ийм хэрцгий шийтгэл оноожээ.
Гарал үүслийн тухайд – Нууц товчоонд тэмдэглэснээр чонос овог нь Боржигон овгийн нэгэн салаа нь юм. Чирхай-Лянхуа гурван хүүтэй бөлгөө. Хоёр ах нь Чонос овгийг үүсгэсэн билээ. Бага хүү Сэнгүн-Билгийн хүү Исэлэй хаан тэргүүнтэн Тайчууд овогтон болов. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн явав. Хабул хааны хойно Хабул хааны үгээр долоон хөвгүүн бөгөөтөл Тайчуудын Сэнгүн-Билгийн хөвгүүн Амбагай хаан мэдэн явав. Чирхай-Лянхуа-ийн гарал нь: Бодончар – Хабачи баатар – Мэнэн Тудун – Хачи хүлүг – Чирхай-Лянхуа.
Рашид ад-Диний тэмдэглэснээр: Чирхай-Лянхуа-ийн бага хүү нь Тайчууд овгийг үндэслэсэн бөгөөд Амбагай хааны эцэг юм. Чирхай-Лянхуа өөрийн ахын эхнэрийг эм болгон авав. Тэр эхнэр түүнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд Гэнду-чонэ, Улукчин-Чонэ нэртэй билээ. Чонос овгийнхон Монголчуудын дунд мөн “нукуз” болон “дарлекин”(төмрийн дархан) хэмээн нэрлэгддэг. Энэ овгийнхон урьд эрт цагт бэлчээр нутаг ус нь давж гарашгүй өндөр хадан ууланд хашигдан байхдаа тэр уулыг төмрийн хүдэртэйг олж нээн түүнийг дарханы хөөрөг ашиглан хайлуулж нүхлэн шинэ нутаг устай золгосон хэмээн яригддаг нь дээрх нэрстэй холбоотой гэж тэмдэглэн үлдээжээ.
[[en:Chonos]]
[[ru:Чонос]]
[[Ангилал:Монгол овог]]
[[Ангилал:Монгол аймаг]]