Шүхэрч Гэлэнхүү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 16:
 
===Шүхэрч Гэлэнхүү===
Гэлэнхүү бас юм бүхнийг сонирхож, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөөр байв. [[1932 оны бослого]]ын үед нисэх онгоц харсан нь түүнийг нисэх тухай бодоход хүргэсэн байна. Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдсэнгүй. Тэр шувуу нисэхийг ажиглан харж зогсдог байв. Сүүлийн үед сармай илэг, цавуу, бүргэдийн далавч зэрэг зүйл хажуу дахь агуйдаа аваачин нууц зүйл хийх болжээ. Нэг өдөр тэр Дүнтэрийн цохионы дэргэд охиноороо хонь хураалган хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн ухасхийхэд хүйтэн сэрүүн агаарт аажуухан хөөрөх шиг болов. Гараа алдлан хиймэл далавчаараа дэвсээр бөөгнөрч хурсан хонин дунд буужээ. Хайнзангийн Гэлэнхүү Дүнтэрийн цохионы оройгоос ниссэн тухай үлгэр домог шиг яриа төдөхнөө түгжээ.
 
{{DEFAULTSORT:Гэлэнхүү, Хайнзангийн}}